Техникийн шинжилгээ гэдэг нь хувьцаа, крипто, бонд зэрэг хөрөнгийг түүхэн ханш дээр нь үндэслээд ирээдүйн ханшийн таамаг гаргах оролдлогыг хэлнэ. Суурь шинжилгээ хийхгүй зөвхөн чарт дээр үндэслэн арилжаа хийдэг арилжаачид байдаг бөгөөд үнэд шаардлагатай бүх мэдээлэл, хүлээлт шингэсэн гэж үздэг байна.
Dow theory | Доугийн онол
Доугийн онол нь Wall Street Journal-д 1899-1902 оны хооронд хэвлэгдсэн цуврал бөгөөд 1902 онд Доуг нас барсны дараа Уильям Хэмилтон цувралыг үргэлжүүлсэн бөгөөд 1902-оос 1929 оны хооронд бичсэн байна.
Цувралуудыг нэгтгээд Доу Онол номыг Роберт Риа 1932 онд хэвлэж байсан түүхтэй.
100 жилийн дараа ч Доугийн онол маркетад оролцогчдын дунд чухал үндсэн онол хэвээр байна.
Доугийн онолоос суралцах чухал ойлголтууд:
Ханш бүх мэдээллийг агуулдаг:
Ойлголтуудын нэг нь зах зээлд бүх боломжит мэдээлэл тусгагдсан байдаг гэсэн санаа юм. Зах зээлд мэдэх шаардлагатай бүх зүйл үнийн дүнд багтдаг. Үнийн хөдөлгөөн нь бүх оролцогчдын найдлага, айдас, хүлээлтийг нэгтгэсэн дүнг илэрхийлдэг. Хүүгийн өөрчлөлт, орлогын таамаглал, орлогын урьдчилсан тооцоолол, ерөнхийлөгчийн сонгууль, бүтээгдэхүүний санаачилгууд болон бусад бүх мэдээлэл зах зээлд тусгагддаг. Гэнэтийн үйл явдлууд гарч болзошгүй ч энэ нь ихэвчлэн богино хугацааны трендэд нөлөөлнө. Анхдагч трендэд ихэнхдээ нөлөөлөхгүй.
Доорх график нь Coca-Cola (KO) компанийн анхдагч тренд хэрхэн өөрчлөгдөөгүйг харуулсан сүүлийн үеийн жишээ юм. Coca-Cola-гийн уналтын тренд 90-ээс дээш үнээс огцом унаж эхэлсэн. Хувьцаа 1998 оны 10, 11 сард зах зээлтэй хамт сэргэж байсан ч 12 сар гэхэд дахин унаж эхэлсэн. Доугийн онолын дагуу, 10/11 сарын сэргэж байсан хөдөлгөөнийг анхдагч трендийн эсрэг хоёрдогч хөдөлгөөн гэж нэрлэнэ. Тухайн үед хувьцаа зах зээлийн ерөнхий өсөлтөд багтаж байсан байх магадлалтай. Гэсэн хэдий ч 12 сард томоохон индексүүд шинэ оргилд хүрэхэд, Coca-Cola үндсэн тренд рүүгээ эргэн орж эхэлсэн.
Хэмилтон заримдаа зах зээл сайн мэдээнд сөргөөр хариу үйлдэл үзүүлдэг гэж тэмдэглэсэн. Түүний тайлбар нь энгийн: зах зээл ирээдүйг урьдчилан хардаг. Мэдээ олны хүртээл болох үед үнийн дүн аль хэдийн мэдээллийг бүрэн тусгаж чадсан байдаг. Энэ нь Уолл Стритийн алдартай үг болох “цуу яриагаар ав, мэдээгээр зар” хэмээх үгийг тайлбарладаг. Цуу яриа тархаж эхлэхэд худалдан авагчид үнэд нөлөөлж эхэлдэг. Харин мэдээ олны хүртээл болох үед үнэ аль хэдийн өсөлтөд хүрч, мэдээний үнэ цэнэ бүрэн тусгагдсан байдаг. Yahoo! (YHOO)-гийн орлогын тайлангийн өмнөх өсөлт нь үүний сонгодог жишээ юм. 1999 оны эхний гурван улирлын турш Yahoo! орлогын тайлангийн өмнө үнэ өссөн бөгөөд хүлээлтээс өндөр орлоготой тайлан гаргасан атал ханш дандаа тайлангийн дараа унасан байна.
3 төрлийн тренд:
Зах зээлд 3 төрлийн хөдөлгөөн байдаг гэж үзсэн:
• Анхдагч хөдөлгөөнүүд: Хэдэн сараас хэдэн жил хүртэл үргэлжлэх урт хугацааны тренд (bull эсвэл bear зах зээл). Энэхүү тренд нь тренд эргэсэн баталгаа орж иртэл үргэлжлэнэ гэж үздэг. Хувьцааны зах зээл нь урт хугацаандаа өсөх хандлагатай байдаг.
• Хоёрдогч хөдөлгөөнүүд: Анхдагч трендийн эсрэг богино хугацааны хөдөлгөөн бөгөөд булл маркетын үед орж ирвэл correction, bear market дээр орж ирвэл bear market rally гэж нэрлэдэг байгаа.
• Өдөр тутмын хэлбэлзэл: Богино хугацааны санамсаргүй үнийн хөдөлгөөнүүд бөгөөд хэдэн цаг эсвэл өдөр үргэлжилнэ. Хэдийгээр олон өдөр нийлсэн тохиолдолд чухал боловч нэг өдрийн хөдөлгөөн найдвартай биш байдаг.
2. Анхдагч хөдөлгөөнүүд: Зах зээлийн үндсэн тренд бөгөөд булл эсвэл беар зах зээл хэлбэрээр илэрдэг. Энэ нь хэдэн сар, жил үргэлжилж болно. Хэмилтон трендийн үргэлжлэх хугацааг таамаглах нь утгагүй гэж үзсэн бөгөөд трендийг таньж, дагахыг чухалчилдаг байсан.
3. Хоёрдогч хөдөлгөөнүүд: Анхдагч трендийн эсрэг түр зуурын хөдөлгөөнүүд. Эдгээр нь хурдан, огцом байдаг бөгөөд заримдаа арилжаачдыг төөрөгдүүлж, шинэ тренд гэж эндүүрэхэд хүргэдэг. Хэмилтон эдгээрийг зөв таньж, алдаа гаргахгүй байхыг зөвлөсөн.
4. Өдөр тутмын хэлбэлзэл: Урьдчилан таамаглах боломжгүй, тулгуур болгох ёсгүй. Олон өдрийн хөдөлгөөнийг ажиглах үед ач холбогдолтой байж болох ч нэг өдрийн хөдөлгөөн санамсаргүй байдаг тул найдвартай биш.
Bull болон Bear Зах Зээлийн Нийтлэг Гурван Үе Шат
Bull болон Bear зах зээлүүд нь адилхан гурван үе шатыг дамждаг бөгөөд эдгээр нь үнийн хөдөлгөөнөөс гадна зах зээлийн сэтгэл зүйтэй нягт холбоотой байдаг.
1-р үе шат: Хуримтлал (Accumulation) ба Түгээлт (Distribution)
Bull зах зээлийн эхэнд “ухаалаг хөрөнгө” эзэмшигчид хямд хувьцааг худалдан авч хуримтлуулдаг бол, Bear зах зээл эхлэх үед тэд хувьцаагаа аажмаар зарах буюу түгээж эхэлдэг. Bull зах зээлд олон нийт оролцоогүй, компаниудын үнэлгээ доогуур үед “ухаалаг” хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авдаг. Харин Bear зах зээлд олон нийт зах зээлд идэвхтэй оролцож байх үед “ухаалаг” хөрөнгө оруулагчид зарах ажиллагаа явуулж эхэлдэг.
2-р үе шат: Олон Нийтийн Оролцоо (Public Participation)
Bull болон Bear зах зээлийн хоёр дахь үе шат нь хамгийн урт үргэлжилдэг бөгөөд энэ үед олон нийт зах зээлд өргөнөөр оролцдог. Bull зах зээлд бизнесийн нөхцөл байдал сайжирч, орлогын таамаглал өсөж, зах зээлд оролцогчид нэмэгддэг. Харин Bear зах зээлд орлогын бууралт, алдагдал нэмэгдэж, зах зээл илүү хурдтай уналтад ордог.
3-р үе шат: Илүүдэл (Excess) ба Сандарч Цөхрөх (Panic and Despair)
Bull зах зээлийн гурав дахь шатанд хэт их спекуляци явагдаж, үнэлгээ хэт өндөр түвшинд хүрдэг. Олон нийт оролцоондоо итгэлтэй, зах зээлийн өсөлт үргэлжлэх мэт санагддаг. Харин Bear зах зээлийн сүүлийн шатанд оролцогчид сандарч, итгэл алдарч, хувьцаагаа ямар ч үнээр хамаагүй зарахыг хичээдэг. Эдийн засгийн төлөв байдал ёроолдоо хүрч, зах зээл бүх муу мэдээг үнэдээ тусгаж дуусах үед цикл дахин эхэлдэг.
Volume нь Трендийг Баталгаажуулдаг
Dow-ийн онолын дагуу арилжааны volume үнийн хөдөлгөөнтэй нийцэж байж зах зээлийн трендийг баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, зах зээлийн трендийг найдвартай гэж үзэхийн тулд үнийн хөдөлгөөний чиглэлд volume нэмэгдэх ёстой.
Жишээлбэл, өсөх трендийн үед үнийн өсөлт нь өндөр volume-тай явагдах ёстой, харин үнийн бууралтын үед бага volume байх нь хэвийн үзэгдэл. Хэрэв үнэ анхдагч трендийн чиглэлд хөдөлж байгаа ч volume бага байгаа бол энэ нь тренд сулрах, мөн эргэлт гарч болзошгүйг илтгэнэ.
Өнөөдрийг хүртэл volume шинжилж, трендийг баталгаажуулах нь арилжаачид болон хөрөнгө оруулагчдын ашигладаг хамгийн чухал аргуудын нэг хэвээр байна.