1. Support ба Resistance гэж юу вэ?
Support ба Resistance нь арилжааны зах зээлийн үндсэн ойлголтууд бөгөөд үнэ эргэх, зогсох боломжтой үнийн төвшингүүдийг тодорхойлдог. Энэ нь ихэвчлэн зах зээлд оролцогчдын худалдан авах болон зарах сонирхлыг илэрхийлсэн төвшингүүд юм.
Support: Үнэ унах үед зах зээлийн эрэлт ихсэж, үнийн уналт зогсох боломжтой үнийн төвшин.
Resistance: Үнэ өсөх үед нийлүүлэлт ихэссэний улмаас үнийн өсөлт зогсох түвшин.
Жишээ:
2. Support ба Resistance-ийн төрлүүд
Төрөл бүрийн Support ба Resistance төвшингүүдийг ойлгох нь чухал:
2.1 Хэвтээ Support ба Resistance
Энэ нь статик үнийн төвшингүүд бөгөөд түүхэнд олон удаа эргэх хөдөлгөөн үүссэн төвшинд оршино.
2.2 Trend Line
Өсөлтийн үед дэмжлэг үзүүлж байгаа доод цэгүүдийг, эсвэл бууралтын үед эсэргүүцэл болж байгаа дээд цэгүүдийг холбосон шугам.
Өсөлтийн Trend Line: Өсөлтийн үед динамик Support болж ажиллана.
Бууралтын Trend Line: Бууралтын үед динамик Resistance болно.
Динамик гэдэг нь хэвэндээ байдаггүй цаг хугацааг дагаж өөрчлөгддөг гэсэн санаа юм шүү.
2.3 Хөдөлгөөнт дундаж (Moving Average)
Хөдөлгөөнт дундажууд нь үнийн өсөлт ба бууралтыг даган динамик Support болон Resistance болдог.
Доорх жишээ нь Биткойн дээр 10, 20, 50, 100, 200 өдрийн дунджийг харуулж байгаа юм.
15 хоногийн Moving Average жишээ:
2.4 Fibonacci төвшингүүд
Fibonacci-ийн 38.2%, 50%, 61.8% зэрэг төвшингүүд нь үнэ таталт хийх үед хүчтэй Support болон Resistance болж ажилладаг.
2.5 Сэтгэлзүйн төвшин (Psychological Levels)
Зах зээлд оролцогчид $100, $50, эсвэл $1,000 гэх мэт тойм үнийг илүү амархан санадаг бөгөөд эдгээр үнийн төвшин нь ихэвчлэн Support эсвэл Resistance болдог.
Санаж байгаа бол Биткойныг 100 мянга хүрнэ гэж хүн болгон ярьдаг байсан. 100 мянгыг хүлээсэн хүмүүс бол ашгаа авч чадалгүй bear маркет руу орсон байдаг.
3. Support нь Resistance болж хувирах бас эсрэгээрээ
Support ба Resistance нь үүргээ сольж ажиллах тохиолдол олон байдаг.
Хэрвээ Support төвшин доош давбал энэ төвшин Resistance болж хувирдаг.
Эсрэгээрээ, Resistance түвшнийг дээш давбал Support болж хувирна.
Жишээ:
4. Support ба Resistance төвшингийн хүчийг тодорхойлох нь
Support ба Resistance төвшингийн харьцангуй хүчийг тодорхойлох нь үнийн ирээдүйн хөдөлгөөнийг урьдчилан таамаглахад чухал үүрэгтэй. Арилжаачид эдгээр төвшингийн хүчийг тодорхойлоход хэд хэдэн статистик болон техникийн үзүүлэлтүүдийг (TA) ашигладаг. Дараах шалгууруудад анхаарлаа хандуулдаг байна:
4.1. Number of Touches (Шалгагдсан тоо)
Support эсвэл Resistance төвшинд үнэ хэдий олон удаа хүрч, төвшинг эвдэлж чадахгүй байна, тэр төвшин төдий чинээ хүчтэй гэж тооцогдоно.
Тухайн Support эсвэл Resistance төвшинд үнэ хэдэн удаа хүрч шалгасныг тоол. Жишээ нь, таван удаа шалгагдсан төвшин нь хоёр удаа шалгагдсан төвшингөөс илүү хүчтэй гэж үзнэ.
4.2. Volume at the Level (Төвшинд үүссэн арилжааны хэмжээ)
Support эсвэл Resistance төвшинд өндөр арилжааны хэмжээтэй байх нь тухайн төвшинд арилжаачдын сонирхол өндөр байгааг харуулж, тухайн төвшинг илүү хүчтэй болгодог.
Volume Profile үзүүлэлтийг ашиглан үнийн төвшин тус бүрийн арилжааны хэмжээг шалгана. Хүчтэй төвшингүүд нь ихэвчлэн арилжааны хэмжээ огцом нэмэгдсэн цэгүүд дээр байрладаг бөгөөд энэ нь тухайн төвшинд захиалгын өндөр төвлөрөл үүссэнийг илэрхийлнэ.
Volume profile давхар ашиглан Nvidia дээрх хөндлөн support-ийн бүсийг жишээ болгон зурлаа
Биткойн дээр жишээ нь Volume Profile ашиглан зурвал:
Tradingview дээр volume profile зурахад ашиглагдсан indicator-ийн нэр:
VRVP
PVP
Эсхүл anchored Volume Profile, Fixed Range Volume Profile гэсэн tool-үүдийг мөн ашиглаж болно.
4.3. Хугацаа
Том цаг дээр харагдаж байгаа трендийн шугам нь богино цаг дээр байгаа трендээс илүү хүчтэй.
30 минутын чарт дээр зураас зураад энийгээ ашиглаад олон хоногийн турш хүлээдэг swing арилжаандаа ашиглах магадгүй тохиромжгүй юм.
30 мин чарт:
Өдрийн чарт:
4.4. Support эсхүл Resistance дээрх хариу үйлдэл
Support, Resistance дээр ханш ирээд хүчтэй эсрэг зүг рүүгээ савж байна уу эсхүл соронзтой юм шиг наалдаад байна уу гэдгээс хамаараад support болон resistance-ийг хэр хүчтэй байгааг дүгнэж болдог.
Жишээ нь $100 Nvidia-д өмнө хүчтэй resistance байж байгаад одоо хүчтэй support болсныг харж болно:
5. Support эсхүл Resistance ашиглан арилжах нь хэр найдвартай вэ?
Support болон Resistance түвшинг ашиглах арилжааны стратегийн үр дүнг олон судалгаа шинжилж, янз бүрийн аргачлал, хөрөнгийн ангиас хамааран үр дүн нь өөр өөр байгааг харуулсан. Эдгээр судалгаануудыг харьцуулан дүгнэвэл:
5.1. SR (Support Resistance) түвшингийн стратегийн статистик ач холбогдол
Техникийн шинжилгээнд Support болон Resistance түвшингүүдийг ашиглахад арилжааны загварын өгөөж 65%-аар нэмэгдэж байгааг харуулсан судалгаа байна. Тухайн судалгаагаар SR түвшин нь үнийн зан төлөвийг илүү оновчтой таамаглахад тусалдаг чухал элемент болж байгааг онцолжээ. Энэхүү загварт SR түвшинг бусад оролттой харьцуулахад ашиглах үед ашгийн түвшин илүү өндөр байгааг баталсан
Гэвч эдгээр түвшингийн урьдчилан таамаглах чадвар бүх зах зээлд адилгүй байж болно. Өөр нэг судалгаагаар (2022 онд хийгдсэн) олон улсын валютын зах зээл, бараа бүтээгдэхүүн, хувьцааны арилжаанд SR түвшингийн үр дүнг шалгасан бөгөөд энэ нь үнийн түүхэн хөдөлгөөн, зах зээлийн нөхцөл байдалтай уялдаатай байдгийг тогтоосон
5.2. Хэвтээ ба диагональ SR түвшингийн харьцуулалт
Хэвтээ (static) SR түвшин ба диагональ (динамик) SR түвшингүүд болох Trend Line-ийг харьцуулахад, хэвтээ SR түвшин нь ихэнх зах зээлд илүү хүчтэй урьдчилан таамаглах чадвартай болох нь судалгаагаар тогтоогдсон. Учир нь эдгээр түвшингүүд нь тодорхой үнийн цэгүүдийг илэрхийлж, арилжаачдын дунд илүү их итгэл дагуулж, худалдах/худалдан авах шийдвэрт ихээхэн нөлөөлдөг байна. Диагональ түвшин нь чиглэлийг тодорхойлоход ашигтай боловч богино хугацааны графикууд дээр бат бөх биш гэж үздэг
5.3. Бусад техникийн үзүүлэлтүүдтэй хослуулахад үзүүлэх нөлөө
SR түвшинг бусад техникийн үзүүлэлтүүдтэй хослуулахад үр дүн нь ялгаатай байв:
Volume: Арилжааны хэмжээ буюу Volume-ийг баталгаажуулагч үзүүлэлт болгон ашиглах нь SR түвшинг илүү хүчтэй болгодог. Өндөр хэмжээтэй үед эвдрэлийн баталгаа илүү үнэн зөв байдаг бөгөөд зах зээлийн хандлагын өөрчлөлтийг илтгэх боломжтой болдог
Moving Averages: SR түвшинг хөдөлгөөнт дундажуудтай (50 өдрийн, 200 өдрийн гэх мэт) хослуулахад илүү баттай байдаг. Хэрвээ дэмжлэг, эсэргүүцлийн түвшин гол хөдөлгөөнт дундажуудтай нийцвэл энэ бүс нь үнийн эргэлтийн өндөр магадлалтай гэж үзнэ
Fibonacci Retracements: Fibonacci түвшин нь ихэвчлэн SR бүсүүдтэй давхцдаг бөгөөд энэ нь тухайн түвшингийн хүчийг нэмэгдүүлдэг. SR болон Fibonacci түвшингүүд давхцах үед үнийн эргэлт болох магадлал өндөр болдог
5.4. Эмпирик дүн шинжилгээ
SR стратегийг энгийн buy-and-hold стратегитай харьцуулсан судалгаагаар (JSE, Nasdaq, CAC 40, DAX, Nikkei 225) үр дүн нь зах зээлээс хамаарч ялгаатай гарсан байна:
JSE болон Nasdaq: SR стратеги нь buy-and-hold аргыг даван гарч, Sharpe харьцаа өндөр, эрсдэлийн түвшин бага байв.
CAC 40 болон Nikkei 225: SR стратеги нь ихэвчлэн зах зээлийн чиглэлтэй зах зээлүүдэд сул үзүүлэлттэй байж, range-bound буюу тогтвортой хандлагатай зах зээлд илүү үр дүнтэй байгааг харуулсан
Зөвхөн техник шинжилгээ хэрэглэх биш макро хүчин зүйлүүдээ харах нь чухал болохыг дээрх дүгнэлт харуулж байна
Дүгнэлт
SR түвшин нь үнийн хөдөлгөөнийг урьдчилан таамаглахад статистик ач холбогдолтой байж болох ч үр дүн нь зах зээлийн нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг. Хэвтээ SR түвшин нь илүү үр дүнтэй байдаг бол динамик түвшин болох Trend Line нь тодорхой нөхцөлд л баттай байж болно. Бусад техникийн үзүүлэлтүүдтэй (Volume, хөдөлгөөнт дундаж, Fibonacci) хослуулах нь үр дүнг сайжруулж, үнэн зөв байдал нэмэгддэг. Иймээс SR стратеги нь илүү богино хугацааны тогтвортой зах зээлд илүү үр дүнтэй ажилладаг ба арилжааны шийдвэр гаргахдаа зах зээлийн нөхцөлийг сайтар судлах шаардлагатай.
Миний хувийн ажиглалт:
Support, Resistance ойлголтыг мэдэх нь чухал боловч мэдлээ гээд баталгаатай мөнгө олох арга бол биш. Тэгэхээр бусад үзүүлэлтүүдтэй, макро болон суурь шинжилгээ, option data-тай хавсаргаж чадвал их сайн техник болно.
Диагональ зураасууд нь хэн зурж байгаагаасаа хамаараад ондоо байх магадлалтай учраас хөндлөн зураас нь илүү хүчтэй support эсхүл resistance байна гэдэгтэй санал нэг байна. Судалгаагаар ч гэсэн хөндлөн зураас илүү үр дүнтэй байдаг гэж гарсан нь итгэл энэ асуудлаарх итгэл үнэмшлийг илүү бататгаж байна.
Бас нэг анхаарах асуудал нь хэзээ ч жишээнүүд дээрх шиг дандаа ийм цэвэрхэн зурагдана гэж байдаггүй. $JTO гэж Solana зоос дээр хөндлөн зураас гэхээсээ илүү хөндлөн бүсүүд би хэрэглэж байгаагаа жишээ болгон харуулъя: