Breakout гэж юу вэ?
Техникийн шинжилгээнд (TA) breakout нь үнийн төвшин resistance төвшнөөс дээшлэх эсвэл support түвшнээс доошлох үед үүсдэг бөгөөд үүнийг ихэвчлэн арилжааны хэмжээ өссөн үед дагалддаг. Энэ үйл явдал нь үнэ сэтгэлзүйн эсвэл техникийн чухал төвшинг даван гарсан болохыг харуулж, ихэвчлэн шинэ тренд эхлэх дохио болдог.
Жишээ нь:
Энэхүү хичээлд TradeTheMatrix-ийн хичээлийг ашигласан бөгөөд Англи хэл дээр нь уншихыг хүсвэл энд дарна уу.
Breakout арилжихдаа анхаарах зүйлс:
Breakout болгон амжилттай арилжаа болдоггүй. Худлаа breakout хийхийг fake breakout гэж арилжаачид нэрлэдэг. Breakout арилжааг чадварлаг хийхийн тулд дараахд анхаарлаа хандуулаарай.
Бүтцийн симметри:
Чартаа харвал breakout хийх гэж байгаа support эсхүл resistance нь жигд төгс бүтэцтэй байвал сайн. Жигд биш resistance-ийн жишээ:
Жигд бүтэцтэй бол:
Энэхүү симметри нь төгс байх нь breakout амжилттай байх уу, үгүй юу гэдэгт нөлөөлдөг болох нь статистикаар батлагддаг байна.
Дараагийн анхаарах зүйл нь:
Аль зүг рүү задрах гээд байгаагаа чарт өөрөө илэрхийлэх ёстой
Өөрийнхөө бодлоор зөрүүдлэх биш чарт аль зүг рүү задрах гээд байгаагаа өөрөө харуулна гэдгийг би Биткойн арилжиж байхдаа олон удаа алдаж ухаарсан зүйл билээ. Энгийн юм шиг хэрнээ энэ дээрх point бол чухал юм билээ.
Breakout тойрсон Microshelf (амьсгалах зай өг гэж байгаа юм энгийндээ 😁) ойлголт
Microshelf нь арилжаачдын дунд түлхүүр breakout буюу breakdown төвшний эргэн тойронд бага хэмжээний консолидацын төвшинг илтгэдэг ойлголт юм. Энэ нь үнийн төвшин гол support эсвэл resistance төвшнийг давсны дараа хүчтэй өсөлт эсвэл бууралт үүсэхгүйгээр, харин тухайн төвшиндээ тогтож буйг илэрхийлдэг. Үнийн төвшин хажууд тогтвортой байж, бага хэмжээний савалгаатай байх нь microshelf-ийн хэлбэрийг илэрхийлдэг.
Microshelf-ийн гол ойлголт:
1. Breakout төвшний ойролцоо үүсэл: Breakout болж дууссаны дараа үнэ breakout төвшний дээгүүр тогтож, microshelf буюу жижиг консолидац үүсвэл энэ нь үнийн өсөлтийг дэмжиж буй худалдан авагчид эсвэл худалдагчидтай байгааг харуулна. Хэрвээ үнэ эрс буурахгүй байвал breakout үргэлжилж магадгүй гэдгийг харуулж байна.
2. Эрсдлийн удирдлага: Microshelf-ийн хэмжээ нь эрсдлийн удирдлагын гол хэрэгсэл болдог бөгөөд ихэвчлэн 1 R (1 unit of risk) буюу эрсдлийн хэмжээг тодорхойлоход ашиглагддаг. Хэрвээ үнэ microshelf-ээс доош (breakout үед) эсвэл дээр (breakdown үед) гарвал энэ нь арилжаанаас гарах дохио болдог.
3. Арилжааг хэт эрт зогсоохоос зайлсхийх: Арилжаачид заримдаа эрт гарч болох чухал байрлалаас үнийн түр зуурын савлагааны улмаас зогсох нь элбэг. Гэвч microshelf үүссэн нөхцөлд арилжаачид үнэ тодорхой төвшинд консолидац хийгдэж байгааг харж, тэвчээртэй байх нь чухал. Microshelf-ийн хүрээнд байвал breakout бүрэн хүчин төгөлдөр хэвээр байгаагийн дохио болно.
Арилжаанаас хэт эрт гарч болохоос хэрхэн сэргийлэх вэ:
1. Зарим хөдөлгөөнийг зөвшөөрөх: Зогсоох төвшинг хэт ойр тавихаас зайлсхийж, microshelf-ийн хэмжээгээр удирдлага хийх. Энэ нь үнийн савлагаанд бага зай үлдээж, хэт эрт зогсоогдохоос сэргийлдэг.
2. Volume ажиглах: Хэрвээ консолидац Volume багасаж байх үед явагдаж байвал үнийн хөдөлгөөн эргэх магадлал бага байдаг. Volume-ийн өсөлттэй breakout ба багасалттай консолидац нь үнийн хөдөлгөөн үргэлжлэх магадлалыг нэмэгдүүлдэг.
3. Microshelf-д тэвчээртэй байх: Арилжаачид үнийн хөдөлгөөнийг буруу ойлгож, breakout амжилтгүй боллоо гэж андуурч арилжаанаас эрт гарах нь элбэг. Microshelf нь гол төвшиндээ тогтож байгааг илэрхийлж, хөдөлгөөнийг зөвшөөрөх нь эрсдлээс хамгаалах болно.
4. Динамик зогсоох: Зогсоох төвшинг microshelf-ийн доор эсвэл дээр байрлуулж, хэрвээ үнэ энэ төвшнээс гарвал тухайн арилжаанаас гарч алдагдлаа багасгах боломжтой.
Жишээ:
High volume on the breakout
Breakout төвшнийг давсны дараа анхаарах өөр нэгэн чухал хүчин зүйл бол volume-ийн хэмжээ юм. Volume их байх нь эрүүл breakout-ын нэг шинж тэмдэг бөгөөд breakout-ын гүйцэтгэлийг сайжруулах чухал хүчин зүйлсийн нэг юм. Үнийн хөдөлгөөн breakout-ын дараа тогтмол өсөлттэй байх үед ихэнх тохиолдолд volume өндөр байх нь ажиглагддаг (өндөр volume бүхий лаа breakout төвшинд ойрхон байх үед).
Гэхдээ breakout өндөр volume-гүй байна гэдэг нь заавал арилжаанд орохгүй гэсэн үг биш, учир нь бусад хүчин зүйлс ч бас чухал. Гэхдээ strong volume буюу өндөр volume-тэй байх нь сайн.
High volume breakout гэж юу вэ гэдгийг санах хэрэгтэй: энэ нь relative буюу харьцангуй ойлголт юм. Арилжаачид volume-ийг хэр өндөр байгааг тодорхойлохдоо тухайн breakout бүтэц дотор нэг лаанд дунджаар хэдэн хувьцаа арилжаалагдаж байгааг үндэслэн харьцуулж үзэх ёстой. Жишээ нь, хэрвээ нэг лааны дундаж volume 50,000 хувьцаа бол, breakout-ын үед 400,000 хувьцаа арилжаалагдвал энэ нь high volume breakout гэж тооцогдож болно. Энэ нь тухайн бүтцийн доторх volume-той харьцуулахад тодорхойлогдоно.
Доорх жишээ нь бүтцэд байгаа дундаж volume-тэй харьцуулахад relatively decent volume буюу харьцангуй боломжийн volume бүхий breakout-ыг харуулна. Хүчтэй биш ч хангалттай сайн.
Мөн анхаарах нэг зүйл бол өндөр volume нь заавал bullish буюу өсөлтийн дохио биш! Хэрэв breakout үед маш өндөр volume байвч үнэ их өсөхгүй бол зарим ХАЛИМнууд заралтууд хийж буйтай холбоотой байх боломжтой.
Combo Setup-ийн ойлголт - Том цаг дээр шийдвэрээ гаргаад , жижиг цаг дээр оролтоо хийх урлаг
Combo setup гэдэг нь том болон жижиг цаг дээр чартаа давхар хараад оролтоо илүү сайжруулахыг хэлж байгаа юм. Энэ стратеги нь том цагийн хүрээ болон бага цагийн хүрээ дээрх төстэй setup-уудыг нэгтгэн, арилжааны гол төвшинд давхцах байдлаар ашигладаг.
Combo setup хэрхэн ажилладаг вэ:
1. Том цагийн хүрээ (Macro): Macro setup буюу том цагийн хүрээ (жишээ нь, өдөр тутмын эсвэл 4-цагийн график) нь гол тренд эсвэл бүтцийг харуулдаг. Жишээ нь, breakout эсвэл хуримтлалыг илэрхийлдэг.
2. Бага цагийн хүрээ (Micro): Micro setup буюу бага цагийн хүрээ (жишээ нь, 5 минут эсвэл 15 минут) нь нарийвчилсан орох цэгийг харуулж, эрсдлийг багасгахад тусалдаг.
Энэ арга нь micro setup-ийг ашиглан эрт шатны cascading move-ийг барьж авах боломжийг олгодог. Томоохон тренд эхлэхээс өмнө бага хугацааны хүрээн дээр нарийвчлалтай орох боломж өгдөг.
Combo setup-ийн давуу талууд:
• Эрсдэлийг багасгах: Бага цагийн хүрээнд орох боломжтой байснаар зогсоох түвшинг илүү нарийн тодорхойлж, эрсдэлийг багасгах боломжтой.
• Ашгийн хэмжээ нэмэгдэх: Томоохон трендийг эхнээс нь барьж авснаар Reward-to-Risk (RR) харьцааг өргөжүүлж, арилжаанаас 10R (ашиг алдагдлын харьцаа 10:1) болон түүнээс дээш ашиг олох боломжтой.
• Macro болон Micro-н нийцэл: Энэ арилжаа тэвчээр шаарддаг, учир нь хоёр цагийн хүрээний setup-ууд бүрэн нийцсэн үед л үр дүнтэй байдаг.
Combo breakout setup-ийн жишээ:
GBPUSD-ын арилжаанд 2019 оны сонгуулийн үед дараах combo breakout setup-ыг ажигласан:
• Macro Time Frame (H4): 4-цагийн график дээр хуримтлалаас үүдэлтэй breakout setup үүссэн.
• Micro Time Frame (M5): 5 минутын график дээр ижил setup үүссэн, энэ нь бага хугацааны хүрээнд нарийвчилсан орох боломжийг олгодог.
Энэ аргаар micro setup-ийг ашиглан эрсдэлийг удирдаж, macro move-ыг барьж авах боломжийг олгодог. Энэ нь бага хугацааны хүрээнээс эхлээд том трендийг дуусгах хүртэл cascade буюу давалгааг үүсгэдэг.
4 цагийн чарт:
15 минутын чарт:
Тэвчээр болон хөрөнгийн хяналт:
Энэ төрлийн overlapping setups нь ихээхэн тэвчээр шаарддаг, учир нь ийм боломжууд ховор тохиолддог. Мөн арилжаачид олон тооны арилжааны хувилбарыг нэг дор хянаж, ийм боломжуудыг тогтмол олж харахад чадвар шаарддаг.
Гол ойлголтууд:
• Эрсдэлийн удирдлага: Micro setup-ийг ашиглан нарийн эрсдэлийн удирдлагыг хийх боломжтой.
• Тэвчээр: Хоёр цагийн хүрээний нийцлийг хүлээх нь чухал.
• Өндөр ашиг: Зөв тохирсон тохиолдолд ийм арилжаа нь 10:1 болон түүнээс дээш ашгийг өгөх боломжтой.
Энэ стратеги нь өндөр үр ашигтай байж болох ч, арилжааны хяналт, олон цагийн хүрээг ойлгож ашиглах чадвар шаардагддаг.
Дээрхээс авах зүйл нь: Олон цагийн чарт дээр задалж харах нь сайн зуршил бөгөөд ямар төрлийн хөрөнгө оруулагч бэ? Хэр удаан позицоо барих бодолтой байгаа вэ гэдгээсээ хамаараад 15 мин чарт ашиглан арилжих үгүйгээ шийдэх хэрэгтэй.
HOD/LOD хуурамч breakout-аас болгоомжлоорой! (Залилан)
HOD: high of the day буюу тухайн өдрийн өндөр цэг
LOD: low of the day буюу тухайн өдрийн доод цэг
Ихэнх залилан буюу хуурамч breakout-ууд ихэвчлэн HOD (өдрийн дээд түвшин) эсвэл LOD (өдрийн доод түвшин)-ийн орчимд үүсдэг. Өдрийн дунд чарт задарлаа гэж сандарч ороод алдах нь элбэг байдаг.
Яарч хийсэн арилжаанууд буруу байх магадлал өндөр байдаг. Тэвчээртэй байлаа гээд хожно уу гэхээс алдахгүй
HOD эсвэл LOD орчимд үүсэх breakout-ууд нь илүү их эрсдэлтэй байх тул арилжаачид илүү хатуу risk control-ийг ашиглах хэрэгтэй. Гэсэн хэдий ч би ихэвчлэн эдгээр түвшний breakout-уудыг эсрэгээр арилжаалахыг илүүд үздэг, учир нь эдгээр түвшингүүд амжилтгүй болж хуурамч breakout/down үүсэх магадлал өндөр байдаг. (энд байгаа “би” гэдэг нь энэ breakout-ийн хичээлийг боловсруулсан trader шүү 😅)
Доор Bitcoin дээрх HOD/LOD түвшний хуурамч breakout-ын хоёр жишээг харуулж байна. HOD (өдрийн дээд түвшин) болон LOD (өдрийн доод түвшин)-ийн байршлыг анхаарч үзэх нь маш чухал байдаг. Market maker-ууд эдгээр түвшнүүдийг ашиглан арилжаачдад хуурамч breakout үүсгэдэг, учир нь эдгээр түвшнүүдийн эвдрэлийн үед үнэ нь хүчтэй эсвэл сул байгаа эсэх нь тодорхой болдог.
Интрадэй үнийн түвшнүүдийн эргэн тойронд 100 арилжаачин 100 өөр түвшинг ажиглаж, үнийн өсөлт эсвэл бууралт гарах магадлалын талаар өөр санаа бодолтой байж болно. Харин HOD эсвэл LOD-ийн эвдрэлийн үед арилжаачид ихэвчлэн үнэ хүчтэй гэж үзэн HOD-ын эвдрэлийг дагаж арилжаанд орж эсвэл LOD эвдрэлийн үед long байрлалаас гардаг.
Иймээс HOD/LOD түвшний ойролцоо арилжаа хийхдээ эрсдэлээ илүү сайтар удирдах нь чухал. Учир нь эдгээр түвшнүүд амжилтгүй болвол ихэвчлэн хурдан буурдаг.
Доор HOD breakout-ын жишээг харуулж байна, энэ нь амжилтгүй болж уналаа.
Худлаа breakout хийгээд өссөн жишээ:
Short float and Option:
Short Float болон Option төвшин хослуулах нь арилжаачдад зах зээлийн сэтгэлзүй болон үнийн хөдөлгөөнийг гүнзгий ойлгоход тусалж, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, эрсдлийг үр дүнтэй удирдахад тус болдог.
Short Float-ийн ач холбогдол:
1. Зах зээлийн сэтгэлзүй:
• Short float гэдэг нь зах зээл дээр хичнээн хувьцаа short арилжаанд орсон байгааг харуулдаг. Өндөр short float нь ихэнх арилжаачид хувьцааны үнэ унах магадлалтай гэж үзэж байгааг илэрхийлдэг бөгөөд энэ нь тухайн хувьцааны талаархи ерөнхий сэтгэлзүйг ойлгоход тусалдаг.
2. Short squeeze-ийн боломж:
• Хэрвээ өндөр short float-тэй хувьцааны үнэ өсөх үед short арилжаалагчид байрлалаа хаахыг оролдож, short squeeze үүсэх магадлалтай. Энэ үед үнэ огцом өсөх бөгөөд урт хугацааны арилжаачид болон call option эзэмшигчдэд ашигтай байх боломжтой.
3. Хүлээгдэж буй савалгаа (Volatility):
• Өндөр short float-тэй хувьцаанууд ихэвчлэн их хэмжээний хүлээгдэж буй савалгаа-тай байдаг. Энэ нь арилжаачдад эрсдэлтэй байж болох ч мөн ашиг олох боломжийг олгодог. Option-той хослуулбал энэ хүлээгдэж буй савалгаа нь puts болон calls-ийн үнэлгээнд өндөр premium үүсгэдэг.
Option түвшний ач холбогдол:
1. Support болон Resistance түвшнүүд:
• Option strike prices болон open interest нь support болон resistance төвшнүүдийг тодорхойлоход ашиглагддаг. Жишээ нь, өндөр open interest бүхий strike price-ууд нь үнэт цаасны үнэ тодорхой түвшинд зогсож эсвэл эргэх магадлалтайг харуулдаг.
2. Max Pain онол:
• Max pain түвшин гэдэг нь ихэнх options-ийн гэрээний үнэ цэнэгүй болж дуусах үнэлгээг илэрхийлдэг бөгөөд энэ нь expiration-ийн үед үнийн хөдөлгөөнд ихээхэн нөлөөлж магадгүй. Short float мэдээлэлтэй хамтран ашигласнаар арилжаачид хувьцааны үнэ хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан таамаглах боломжтой.
3. Implied Volatility (IV):
• Implied volatility гэдэг нь хувьцааны ирээдүйн хүлээгдэж буй савалгаа-г илэрхийлдэг бөгөөд энэ нь option-ийн premium-д нөлөөлдөг. Short float болон IV-ийг мэдснээр арилжаачид томоохон үнийн хөдөлгөөнийг таамаглах боломжтой, ялангуяа их хэмжээгээр short хийгдсэн хувьцаануудын хувьд.
Short Float болон Option түвшний стратегийн ач холбогдол:
1. Short squeeze илрүүлэх:
• Өндөр short float-тэй хувьцаа томоохон option strike түвшинд ойртож байгаа үед short squeeze үүсэх боломжтой. Энэ нөхцөлд call option худалдаж авах боломжийг хайж, үнийн өсөлтөөс ашиг олох магадлалтай.
2. Эрсдлийн удирдлага:
• Өндөр short float-тэй хувьцаа ихээхэн хүлээгдэж буй савалгаа-тай байх магадлалтай учир option түвшнүүд болон short float-ийг хянаж, эрсдлээ илүү нарийн удирдах боломжтой.
3. Option түвшнийг ашиглан орох, гарах:
• Max pain түвшин болон гол strike price-уудыг мэдсэнээр арилжааны байрлалууд хэрхэн өөрчлөгдөж болохыг тодорхойлох боломжтой. Энэ нь өндөр short float-тэй хувьцаанд илүү онцгой ач холбогдолтой байдаг.
Short interest ихтэй хувьцааны жишээ:
Option open interest:
Амжилттай breakout-ын нийтлэг шинж чанар
Амжилттай breakout-ын хөгжлийн үе шатуудыг ерөнхийдөө хоёр янзын нөхцөлд хуваадаг:
1. Break түвшний ойролцоох microshelf буюу бага хэмжээний консолидац үүсэж, дараа нь хүчтэй өсөлт үүсэх.
2. Түлхүүр түвшнийг хурдан, хүчтэй даван шууд хөдөлгөөн үүсэх.
Нөхцөл 1:
• Break түвшний ойролцоо үнэ бага хэмжээний консолидац буюу microshelf үүсгэж, дараа нь хүчтэй хөдөлгөөн үүсгэнэ.
Нөхцөл 2:
• Break түвшнийг шууд давж, хурдан бөгөөд хүчтэй хөдөлгөөн үүсэх.
Арилжаачин эдгээр хоёр нөхцөлийн дагуу арилжаагаа удирдах ёстой. Хэрэв breakout-ын дараа үнэ хурдан унах буюу буурах хандлага үзүүлбэл хуурамч breakout үүсэх магадлал эрс нэмэгдэнэ. Гэхдээ хэрэв breakout-ын дараа үнэ буурах боловч гол breakout хийсэн төвшний дээр хэвээр байвал microshelf үүсэх боломжтой бөгөөд амжилттай breakout-ын чиглэл рүү эргэх магадлалтай. Харин microshelf-ийг эвдвэл амжилтгүй breakout үүсэх магадлал дахин ихэсдэг. Энэ бүх зүйл нь олон жилийн турш цуглуулсан арилжааны мэдээлэлд суурилсан болно.
Эдгээр зан төлөвийн нөхцөл байдлыг харгалзан арилжаачид breakout-ын үед маш түргэн эрсдлийн удирдлага хэрэгжүүлэх ёстой. Орох үед л арилжаачин алдагдлаа бууруулахад бэлэн hotkey-г бэлэн байлгах нь чухал. Амжилтгүй breakout нь ихэвчлэн шууд унадаг.
Миний хувийн ажиглалт гэвэл:
Microshelf үүсгээд breakout хүчээ алдаад байвал бүх position-оо хаахгүйгээр 50 хувийг нь хаагаад үлдсэнийг нь жаахан ажиглаж болно. Гэхдээ stop loss дээр чинь ирсэн бол мэдрэмжээ дагалгүй position-оо хаах нь чухал. Дүрмээ барихгүй бол урт хугацаандаа амжилттай байх боломжгүй юм.
Breakout-ын setup-уудыг судалж, статистик мэдээллийг цуглуулах нь маш чухал. Энэ нь арилжаанаас яагаад хурдан гарах ёстой талаар зөвлөгөө өгөх хамгийн сайн арга юм. Учир нь амжилтгүй breakout-уудын нийтлэг зан төлөв нь тухайн шийдвэрийг үндэслэлтэй болгож өгдөг. Амжилтгүй breakout-ууд ихэвчлэн хүчтэй унаж, дахин үнэд хүрэхэд удаан хугацаа шаардагддаг.
Амжилттай breakout-ийн талаар ерөнхий дүгнэлт:
• Trend зах зээлд breakout-уудын 30-40% нь амжилттай байдаг.
• Choppy эсвэл range-bound зах зээлд breakout-ын 50-70% нь амжилтгүй болдог.
Суурь шинжилгээ хэрхэн тусалдаг вэ:
1. Breakout үүсгэдэг суурь шалтгаанууд:
• Earnings report-ууд: Хүчтэй орлого, өсөлтийн таамаглалууд нь breakout-д хүргэж болно.
• Product launch эсвэл M&A үйл явдлууд: Шинэ бүтээгдэхүүн, нэгдэх, худалдан авах мэдээ нь үнийн огцом хөдөлгөөн үүсгэдэг.
2. Trend үргэлжлэхийг батлах:
• Орлогын өсөлттэй компаниудын breakout нь илүү тогтвортой байх магадлалтай.
• Earnings revision болон шинжээчдийн upward recommendation нь breakout-ын тогтвортой байх магадлалыг нэмэгдүүлдэг.
3. Valuation analysis:
• Overvalued хувьцаануудын breakout нь хуурамч breakout болох магадлалтай.
• Undervalued хувьцаанууд илүү тогтвортой breakout-тай байх магадлалтай.
4. Салбар болон эдийн засгийн мэдээлэл:
• Салбарын эерэг үзүүлэлтүүд болон эдийн засгийн таатай мэдээлэл нь breakout-ыг дэмжих боломжтой.
5. Volume болон институцийн худалдан авалт:
• Institutional buying нь их хэмжээний volume-ээр илэрдэг бөгөөд энэ нь breakout-ыг дэмждэг гол хүчин зүйл юм.
Institutional худалдан авалтыг хэрхэн хянах вэ:
1. Yahoo Finance, MarketBeat, NASDAQ зэрэг санхүүгийн вэбсайтуудаар institutional ownership-ийг хянах.
2. SEC Filings (13F Reports): Дөрвөн улирал тутам томоохон институцийн хөрөнгө оруулалтын тайланг шалгах. Энэ тайлангууд дандаа хоцорч гардаг учраас дагаж арилжих тийм ч зөв тактик биш илүүтэйгээр салбар дагасан мөнгөний урсгалыг олж харахад дэмтэй санагддаг.
3. Insider Trading (Form 4): Гүйцэтгэх захирлуудын дотоод худалдан авалтыг ажиглах. (Би бол зүгээр Finviz-ээс энэ мэдээллийг хардаг байгаа)
Ашиглах эх сурвалжууд:
• Yahoo Finance, MarketBeat, NASDAQ, SEC EDGAR, WhaleWisdom, FINVIZ, TradingView зэрэг хэрэгслүүдийг ашиглан институцийн арилжааг хянаж, үндэслэлтэй шийдвэр гаргахад тусалж болно.