Опцион авна гэдэг маань дараах үйлдэлтэй тэнцэнэ:
BUY OPTION = LONG DELTA, LONG GAMMA, LONG Volatility, SHORT THETA
SELL OPTION = SHORT DELTA, SHORT GAMMA, SHORT VOLATILITY, LONG THETA
Dealer hedging flow and importance of Dealer gamma exposure.
Дилерийн эрсдэлээс хамгаалах урсгал ба дилерийн гамма эерэг, сөрөг байна уу гэдэг яагаад чухал вэ?
Greeks-ийн тухай хичээл дээр бид нар энэ сэдвийг хөндсөн билээ. Дилерүүд ханшийн чиглэл дээр таамаг гаргадаггүй оролцогчид бөгөөд авах, зарах ханшны зөрүү, савалгаа 2-оос хонжоо олох зорилготой этгээд юм. Гэтэл опцион зарах, худалдаж авахын тоолонгоор Book (хөрөнгө оруулалтын багц)-дээ опцион нэмж, хасч байдаг. Опцион болгон нь тодорхой тооны хувьцаатай тэнцэж байдаг бөгөөд энэ хэмжээ мөн байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэхүү хувьцаатай тэнцэж байгаа чанарыг бид нар опционы ХУВЬЦААЛАГ чанар гэх бөгөөд үүнийг Делта гэх үзүүлэлтээр хэмждэг.
50-ийн делта-тай опцион худалдаж авбал энэ нь 50 хувьцаа авсантай тэнцүү юм. Энэхүү хувьцааны ханш унавал мөнгө алдаж өсвөл мөнгө хийх учраас энэхүү ханшийн эрсдлийг үгүй хийхийн тулд эсрэг арилжаа хийдэг. Энгийндээ 50 хувьцааг зардаг. (Энд ихэвчлэн future гэрээ хэрэглэдэг)
Энэхүү ханшийн эрсдлийг үгүй хийхийн тулд хийгдэж байгаа эсрэг чиглэлтэй арилжааг Dealer hedging flow гээд байгаа юм.
Анх опцион арилжаалагдсан мөчид хийгдэж байгаа арилжаа нь дээр харагдаж байгаа бол опционы амьдралын бүх мөчлөгт делта үргэлж өөрчлөгдсөөр байх бөгөөд делта өөрчлөгдөх болгонд нэмж HEDGING FLOW орж ирнэ.
Энэхүү тогтмол хийгдэж байгаа ХЭДЖИНГ FLOW-ийн ЧИГЛЭЛ ба ХҮЧИЙГ ГАММА харуулдаг байна.
Negative or Positive Gamma?
Дилерийн гамма эерэг байна уу сөрөг байна уу гэдгээс хамаараад Дилер маркетад өөр нөлөөтэй байдаг байна.
Дилер гамма эерэг байх үед:
Маркет өсөхөд дилер зарна.
Маркет унавал худалдаж авна.
Гайхалтай нь энэ динамикыг ойлгодог мэддэг хөрөнгө оруулагчид харьцангуй цөөхөн бөгөөд маркет-д энэ хэрхэн нөлөөлдөг талаар одоо хэр нь мэргэжилтингүүд санал нэгддэггүй байна.
Гамма эерэг байхад ажиглагддаг зүйлс:
Зах зээл өсөлтийн трендтэй
Савалгаа багатай
Дилер гамма сөрөг байх үед:
Маркет өсвөл Дилер худалдаж авна
Маркет унавал Дилер зарна
Тэгэхээр гамма сөрөг байх үед хийх ажиглалт:
Зах зээл уналтын трендтэй
Савалгаа ихтэй
Гамма сөрөг байхад зах зээл дээр чанартай хувьцааг хямд авах боломж бас гарч ирдэгийг санах хэрэгтэй.
Гамма индекс:
Бид нар Tradingview ороод Дилерийн гамма эерэг байна уу, сөрөг байна уу? Гамма нь их байна уу бага байна уу? гэдгийг хэлэх арга байхгүй.
Тийм учраас Опцион анализ хийхийн тулд судалгааны платформ хэрэглэхээс өөр арга байхгүй болсон юм.
Spotgamma-аас гаргадаг Гамма индекс:
Энэхүү индекс нь хасах 4-өөс нэмэх 4-ийн хооронд байна.
-4 < SpotGamma Index < 4
Гамма индексийн хэмжээ маркет хөдөлгөөн хоёрыг график дээр харвал:
Графикаас хийх ажиглалт:
Гамма нэмэх байхад маркет савалгаа бага байна
Гамма хасах байхад савалгаа их байна.
Гамма нэгээс их байхад маркет ихэвчлэн өсөлттэй байна.
Gamma Squeeze:
Асар хүчтэй огцом өсөлт, огцом уналтууд яагаад болдог юм бол гэж бодож байгаа хүмүүс байгаа бол асуултын хариулт нь ГАММА SQUEEZE.
Дилер хасах гамматай үед маркет өсөхөөр нэмж худалдаж аваад, маркет унахаар дээрээс нэмж зараад өсөлт, уналтыг улам хүчтэй болгоод байдаг.
Аль ханш дээр очоод энэ нөлөө илүү хүчтэй байдаг вэ гэдгийг Spotgamma үзүүлдэг байна.
Үүнийг индекс дээр: Volatility Trigger
Хувьцаа дээр: HedgeWall гэдэг байна
Squeeze болох магадлалтай хувьцаануудыг бас харж болно:
Хаана хамгийн их гамма цугларсныг харж болно:
SPY, SPX-ийн гаммаг нэгтгэсэн хэлбэрээр:
Дээрх гамма дата дээр үндэслээд мөн хаана support resistance хаана байгааг бас харуулсан үзүүлэлт бас байгаа:
Гол support-ийг put wall
Гол resistance-ийг call wall гэнэ.
Чарт дээрээ нэмээд ингэж харж бас болно:
Call wall дээрх статистик:
Put wall:
Аль expiration дээр их хэмжээний опцион гамма цугларсныг харж болно:
Pinning
Их хэмжээний гамма цугларсан ханш дээр ирээд ханш тогтворжоод НААЛДЧИХДАГ үүнийг PINNING гэдэг.
Өмнөх хичээлээс санаж байгаа бол Гамма at-the-money option дээр хугацаа нь богиносохоор огцом өсдөг:
Их хэмжээний гамма цугларцан байгаа ханшны дээр Дилер зараад, доор нь худалдаж аваад тодорхой ханш маркетыг тогтворжуулдаг байна.
Хугацаа ойртох тусам Гамма хүчийг авдаг учраас өсөлттэй зах зээл дээр хэдийн макро муу мэдээнүүд орж ирсэн ч маркетыг HEDGING FLOW ханш унахгүй тогтвортой байх магадлал өндөр байдаг байна. Тийм учраас аль expiration дээр их хэмжээний option цугларсан байгааг харах чухал байдаг бөгөөд тухайн expiration өнгөрсний дараа маркет чөлөөтэй хөдлөх боломж гарч ирдэг.
Pinning effect call wall дээр хүчтэй байдаг бөгөөд PUT WALL дээр pinning effect гэхээсээ маркет буцаад сэргэх эсхүл хүчтэй уналт эхлүүлэх цэг байдаг байна.
Hiro indicator:
Daytrade хийдэг арилжаачдын хувьд тухайн өдрийн option flow-г шууд хянах боломжтой байдаг бөгөөд SpotGamma Hiro indicator-ийг үүнд ашиглана:
Хичээл дээр ярилцах нэмэлт сэдвүүд:
Term structure
Vanna and Gamma model
Equity hub
Scanners
Indices page
Founder’s Notes
Нэмж судлахыг хүсвэл дараах бичлэгүүдийг үзээрэй:
Spotgamma youtube:
https://www.youtube.com/@spotgamma/featured