Intrinsic value-г монгол хэл рүү орчуулбал “дотоод үнэ цэнэ” гэж орчуулсан байх юм.
Intrinsic value гэх ойлголтыг аль 2000 гаран жилийн өмнө алдарт философичид болох Плато, Аристотель тайлбарлахыг зорьж байсан аж.
Платогийн бичвэрүүдээс intrinsic value гэж юу байж болохыг ойлгохын тулд дараах ишлэлийг Симпозиумаас харья:
But what if man had eyes to see the true beauty—the divine beauty, I mean, pure and clear and unalloyed, not clogged with the pollutions of mortality and all the colours and vanities of human life—thither looking, and holding converse with the true beauty simple and divine?
Хэрвээ хүн цэвэр хийгээд тунгалаг, ямар ч хольц үгүй, хүмүүний мөнх бусаар бохирдоогүй жинхэнэ гоо үзэсгэлэнг, хүний амьдралын хоромхон хийгээд өчүүхэнд бузартаагүй энгийн бөгөөд Бурханлаг үнэн гоо үзэсгэлэнг харах мэлмийтэй байсан бол яах вэ?
Энх-Улиралын орчуулга
Асуултын хариулт нь бид нар Intrinsic value-г олж харах байсан. Магадгүй бид нар мөнхийн оронд очоод харах буй за.
Платогийнхээр бол бид нар үзэсгэлэнтэй зүйлсийг хараад жинхэнэ гоо үзэсгэлэнгийн хэлтэрхийг олж хардаг бөгөөд жинхэнэ гоо үзэсгэлэн бидний нүдэнд сайхан харагдаж байгаа обьектоос үл хамааран дотоод үнэ цэнтэй юм.
Бид нар бүгдээрээ 100 жилийн дараа хорвоогийн тоосыг хөдөлгөхгүй, бид нарын хийсэн ажил, туурвисан бүтээлийг хэн ч санахгүй бас мэдэхгүй. Ийм атал яагаад энэ өчүүхэн амьдралыг ингэж их зүтгэл гарган, зовлонтой бас заримдаа жаргалтайгаар туулна вэ? Яагаад гэвэл АМЬДРАЛД хувь хүний амбиц, хоромхон таашаалыг давсан ҮНЭ ЦЭНЭ (intrinsic value) байдаг учраас.
Энэхүү үнэ цэнэ нь дотроосоо биш харин гаднаас ирдэг ба үнэ цэнийн эх сурвалж болох анхны үнэ цэнэ нь Бурхан юм гэж аугаа Чингис Хаан Тангуудыг дайлаар мордож байхад Сицилд төрсөн түүхэнд хамгийн агуу сэтгэгч гэгддэг Thomas Aquinas бичиж үлдээжээ.
Аливаа бүхнээс энэхүү үнэ цэнийг бид нар хайж болох бөгөөд хувьцаа, үнэт цааснаас энэхүү үнэ цэнийг хайдаг хүмүүс бол ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД юм.
Price is what you pay. Value is what you get. - Warren Buffet
Ханш бол чиний төлөх дүн бөгөөд авч байгаа зүйл нь ҮНЭ ЦЭНЭ юм.
Тэгэхээр ямар нэг үнэт цаасны ханш нь, ҮНЭ ЦЭНЭэс нь бага байвал энэхүү төсөл, компанийг хямдхан гэж үзэх бөгөөд сайн хөрөнгө оруулалт юм.
Price < Intrinsic Value
Биткойн бодитой гарт баригдахгүй учраас Intrinsic Value байхгүй гэгчлэн крипто зах зээлд зөндөө мэтгэлцээн бас явна.
Миний хувьд ямар нэг ассет intrinsic value-тай үгүйг мэдэхийн тулд дараах асуултыг асуух хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон юм.
Энийг хэнд ч зарах боломжгүй болсон ч хэрэглээ байгаа юу?
Хувьцаа жишээ нь яагаад intrinsic value-тай вэ гэвэл хувьцааг огт зарах боломжгүй боллоо гэхэд цаана нь байгаа бизнес үйл ажиллагаа хэвийн, ноогдол ашиг төлөх боломжтой бол энэ нь үнэ цэнэ юм.
Option дээр тэгвэл intrinsic value гэж юуг хэлэх вэ?
Option дээр intrinsic value нь сүртэй философилог биш ойлгоход маш хялбар юм.
Option үнэлгээнд нөлөөлдөг хүчин зүйлс:
Strike price
Хувьцааны одоогийн ханш
Опцион хэлэлцээр дуусах өдөр (expiration date)
Зээлийн хүү (практик дээр зээлийн хүүний талаар хэдүүлээ бодох ч шаардлага байхгүй)
Хүлээгдэж буй савлагаа
Strike price нь тухайн ассетийг худалдаж авахаар тохирсон ханш юм.
Strike price < Хувьцааны ханш байвал энэхүү опцион (option) нь “in the money” байна гэдэг. Дараах тохиолдлыг авч үзье:
Strike price: $80
Stock price: $100
Энэ тохиолдолд $100-ийн үнэтэй хувьцааг $80-оор худалдаж авах боломжтой бөгөөд аваад шууд зах зээл дээр зарлаа гэж үзэхэд $20 ашиг шууд орж ирэх юм.
Тэгэхээр энэхүү option нь хамгийн хямддаа л $20-оор борлуулагдана. Хамгийн хямддаа гэж хэлж байгаа учир нь хугацаа нь дуусаагүй бол (expiration date) цаг хугацааны үнэ цэнэ (time value) нэмэгдэнэ.
Option ханшийг тэгэхээр бид нар ийнхүү харж болно:
Option price = intrinsic value + time value (цаг хугацааны үнэ цэнэ)
Дээр байгаа option ханшид нөлөөлдөг 5 хүчин зүйлийг эргээд харвал эхний 4 болох strike price, хувьцааны одоогийн ханш, дуусах өдөр, зээлийн хүү бүгд мэдэгддэг тодорхой мэдээлэл бол ХҮЛЭЭГДЭЖ БУЙ САВЛАГАА ганцаараа тодорхойгүй элемент юм. Эхний 4-н үзүүлэлтийг бодит ертөнцөөс авдаг бол сүүлийн энэхүү үзүүлэлт хөрөнгө оруулагчдын шунал, айдсын зааг дээрээс төрдөг гэлтэй.
Яаж ч их онол, математик, статистик судлаад зах зээл дээрх энэхүү ХҮНИЙ ЭЛЕМЕНТийг ойлгохгүй бол та сайн хөрөнгө оруулагч болохгүй.
Яаж ч мундаг дата дээр үндэслээд шийдвэр гаргах гэсэн бай, бусад хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй, үйлдлийг, шулуухандаа ирээдүйг таамаглахаас бултах арга байхгүй.
Сайн хүн, муу хүн хоёрын ялгаа нь хандлага байдаг гэж би итгэдэг. Үүнтэй адил сайн хөрөнгө оруулагч, муу хөрөнгө оруулагчийн ялгаа нь бас хандлаганд нь байдаг. Үтэр түргэн баяжих хүсэлтэй, биедээ амар мөнгө олох боломж мэтээр харж арилжаа хийх гэж байгаа бол таны энэ аялалд үнэндээ intrinsic value алга.
Хөрөнгө оруулалт нь тогтмол суралцах, дүгнэх, алдаагаа ухаарах, бодлоо өөрчлөх тогтмол процесоос бүрдэх бөгөөд МЭРГЭН УХААНыг эрэлхийлэх идэвхтэй амьдралын хэв маяг юм.
Philosophia гэдэг үг нь philos (хайр), sophia (мэргэн ухаан) гэсэн хоёр үгний нийлбэр бөгөөд мэргэн унааныг хайрлах гэсэн утгатай юм. Хөрөнгө оруулалт бол үнэндээ Философи юм.
Мэдээлллэр баян ч, МЭРГЭН УХААНаар ядуу энэ цаг үе жинхэнэ сэтгэгчдээр цангаж байна.
Өнгө төрх, шашин хүйс, гарал үйсэл үл хамааран 100 хувь ур чадвар, мэдлэг, сэтгэхүйн бядаараа өрсөлддөг ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТын зах зээлд оролцогч болно гэдэг ямар гайхалтай вэ?
"Wisdom is more precious than rubies, and nothing you desire can compare with her." (Proverbs 8:11)
Учир нь мэргэн ухаан нь бадмааргаас ч илүү үнэтэй. Хүсэж болох ямар ч зүйлсийг түүнтэй зүйрлэхийн аргагүй.
Well done!