Ханшийн мэдээллийг олон төрлийн чартаар харж болдог ба хамгийн түгээмэл хүн бүрийн мэдэх чартны төрөл нь Candlestick чарт юм.
Munehisa Homma (1724–1803) анх энэхүү чартингийн техникийг бий болгосон. Munehisa Homma одоогийн үнэлгээгээр 10 тэрбум доллартой тэнцэхүйц ашиг хийж байсан амжилттай арилжаачин байжээ. Ямар сайндаа түүнийг “god of the markets” гэдэг байж.
18-р зууны Японд будаа хамгийн чухал түүхий эд байсан бөгөөд хамгийн анхны будааны future хэлэлцээрийг Osaka-ийн Dojima будааны арилжааны маркетад арилждаг байсан аж. Инфляциас болоод амжилттай мөнгөн тэмдэгт бий болоогүй байсан цаг үе бөгөөд будаа нь мөнгөний үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү бирж дээр арилжаалагддаж будааны хэмжээ нь Японы нэг жилийн ургацаас 3 дахин их байсныг харвал будаа арилжана гэдэг ямар түгээмэл зүйл байсныг харуулна.
Тэрээр 1755 онд арилжааны сэтгэл зүйн талаарх бараг анхны бүтээл гэж тооцогддог “The Fountain of Gold: The Three Monkey Record of Money” номыг туурвижээ.
Номон дахь зарим арилжааны дүрмүүдээс дурдвал:
Хурдан ашиг хийлээ гээд шуналд автаж болохгүй
Трендээ дага
Битгий сэтгэл хөдлөлдөө авт!
Бас сонирхолтой нь эдгээр арилжааны техникүүдийг бусадтай битгий хуваалцаарай гэж сануулж бичсэн нь магадгүй тэрээр гэр бүлдээ зориулж бичсэн байж болохыг харуулж байна.
Кэнделстик график нь тодорхой хугацааны дотор хөрөнгийн үнийн хөдөлгөөнийг дүрслэн харуулдаг бөгөөд үүнийг тус бүр нь нэг кэнделстикээр үзүүлдэг. Кэнделстик нь дараах хэсгүүдээс бүрдэнэ:
1. Бие (Body): Нээлтийн болон хаалтын үнийн хоорондын хүрээг илэрхийлнэ. Хаалтын үнэ нээлтийн үнээс өндөр бол бие нь ихэвчлэн хөндий эсвэл ногоон байдаг; харин хаалтын үнэ нээлтийн үнээс бага бол бие нь дүүрэн эсвэл улаан байдаг.
2. Сүүдэр (Wick/Shadow): Биеэс дээш, доош сунгасан нимгэн шугамууд нь тухайн хугацааны хамгийн өндөр болон хамгийн доод үнийг харуулна.
Кэнделстик графикийг баруунд нэвтрүүлсэн чухал бүтээл нь дараах ном юм.
Яагаад техник шинжилгээ сурах ёстой гэж?
Чарт харах нь ассетын тренд өсөлттэй байна уу, уналттай байна уу гэдгийг мэдэх хамгийн хялбар арга юм. Яаж ч мундаг судалгаа хийдэг байлаа гэсэн ханшийн хөдөлгөөн дээр л ашиг, алдагдал бий болдог.
Чарт зөвхөн ханш харуулаад байгаа юм шиг хэрнээ үнэндээ бол бид нарын мэдэж байгаа мэдээллээс гадна бид нарын мэдэхгүй байгаа мэдээлэл, нийт хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй бүгдийг нь нэг дор агуулж байдаг.
Арилжаачдын сэтгэл зүй хэрхэн ханшид нөлөөлж болохыг The New Gatsbys номын хэсгээс иш татсан нь сэтгэлд их хүрлээ:
Орчуулга:
Соё буурцгийн үнэ огцом өссөн байв. Иллинойс мужийн Соё буурцгийн бүсэд ган гачиг нүүрлэж, удаан үргэлжилбэл соё буурцгийн ноцтой хомсдол үүсэх эрсдэлтэй байлаа. … Гэнэт цонхны цаанаас хэдхэн дусал ус урсахыг хүмүүс анзаарчээ. “Хараач, бороо орж байна!” хэмээн хэн нэгэн хашгирлаа. 500 гаруй хос нүд (арилжаачдын нүд) том цонх руу шилжив. … Тун удалгүй борооны дусал ихсэж, тасралтгүй ширүүн бороо болон хувирав. Чикагод бороо орж байлаа.
“Худалдан ав! Худалдан ав!” хэмээн хашхиралдана. “Зарах уу? Зарах уу?” гэдэг үгс арилжаачдын амнаас цахилгаан мэт шуугиан үүсгэн гарч байлаа. Үүний үр дүнд соё буурцгийн үнэ аажмаар буурч эхэллээ. Удалгүй үнэ огцом унаж, халуун орны хумхаа шиг буурлаа.
Чикагод бороо орж байсан нь үнэн, гэхдээ Чикагод соё буурцаг тариалдаггүй. Соё буурцгийн бүсийн зүрхэнд, Чикагогоос өмнө зүгт 300 орчим мильд байрлах талбайд тэнгэр цэлмэг, нарлаг, маш хуурай байв. Гэхдээ бороо соё буурцгийн талбайд орсон эсэх нь хамаагүй. Бороо арилжаачдын толгойд орж ирсэн бөгөөд энэ л зах зээлд чухал юм.
Зах зээлд нэг л зүйл хамаатай: тэр бол зах зээлийн хариу үйлдэл. Энэ тоглоомыг оюун санаа, сэтгэл хөдлөлөөр тоглодог юм.
Үндсэн ойлголтууд:
Reversal Patterns - Эргэлтийн сигнал
Reversal Patterns нь шууд маркет эргэлт хийгээд өсөж байгаад унах эсхүл унаж байгаад өсөх цэгийг хэлэхээсээ илүүтэйгээр тренд саарч буйг илэрхийлдэг шинж тэмдгүүд юм.
Hammer and Hanging Man
The actual Japanese word for the hammer is takuri. This word means "trying to gauge the depth of the water by feeling for its bottom.
Hammer нь уналтын дараа, Hanging Man нь өсөлтийн дараа гардаг pattern-ууд юм.
Hammer-ийг хэрхэн таних вэ гэхээр доорх уналтын дараа гарч ирэх бөгөөд үндсэн биеээс доод сүүдэр нь 2 дахин урт байх ёстой. Чухал support-той давхцаж гарч ирвэл сигналыг илүү хүчтэй гэж үзнэ.
Hanging man нь өсөлтийн дараа үүсэхээрээ ялгаатай болохоос хэлбэрийн хувьд адил юм. Арилжааны хувьд Hammer-наас ялгаатай нь дараагийн уналт орж ирэхийг хүлээх буюу confirmation (баталгаа) авч байж арилжахыг зөвлөдөг байна.
Stop Loss-оо арилжихдаа Hammer-ны доод талын сүүдэр дээр, уналт барих гэж оролдож байгаа бол Hanging Man-ийн дээд сүүдэр дээр тохируулж болно.
Доорх чарт дээр дээд талын сүүдэр resistance болсныг ажиглаарай:
Баталгаа хүлээхийн чухлыг дараах чартаар онцолсон байна:
Engulfing Pattern:
Engulf гэдэг нь бүрхэх, залгих гэсэн утгатай. Дээрх нэг лаанаас бүрдсэн pattern-ийг бодвол Engulfing pattern нь 2 лаанаас бүрддэгээрээ онцлог юм.
Шаардлага нь юу вэ гэхээр өмнөх лааны биеийг дараагийн лааны бие бүтэн бүрхсэн байх шаардлагатай. Уналтын дараа бүрдвэл bullish engulfing, өсөлтийн дараа bearish engulfing гэнэ.
Stop loss тавьж арилждаг бол өмнөх жишээтэй адил лааны сүүдрийг ашиглана.
Арилжаанд анхаарал зүйл нь богино хугацааны арилжаа хийж байгаа бол stop loss-оо “гэхдээ жаахан хүлээе гэгчлэн шалтаг гаргахгүй эр хүн шиг” дагах нь чухал юм. Хөрөнгө оруулалтад дандаа зөв байх боломжгүй гол нь дахиад боломж байгаа гэдгээ ойлгоод буруу байснаа хүлээн зөвшөөрөөд дараагийн арилжаа дээрээ анхаарах эсхүл заримдаа бүр жаахан завсар авах нь чухал шүү.
Dark-Cloud Cover
Хар үүл бүрхэх гэдэг сүртэй нэртэй pattern 😭
Хар үүл хэзээ бүрхдэг вэ гэхээр өмнөх өдрийн хамгийн өндөр ханшнаас дээр маркет нээгдээд энэ өсөлтөө тогтоож чадахгүй унаад өмнөх өдрийн лааны дундаас доош орж унахад үүсдэг гэж үздэг. Хүн болгон зах зээлийг өөрөөр хардаг учраас заавал талаас нь доор орох ёстой гэж зөрүүдлэх шаардлага байхгүй өөр хэрэглэдэг индикатор, судалгаатай санал нэгдэж байвал арилжаад орж болно.
Stop loss өмнөх жишээнүүдтэй адил хар үүл үүсгэсэн лааны дээд сүүдрийг хэрэглэнэ.
Piercing pattern:
Bullish, bearish engulfing гээд буллиш, бэриш хосоороо зүй тогтлууд байдаг ба хар үүлний буллиш хувилбар нь piercing pattern юм.
Маркет өмнөх өдрийнхөө доод ханшны доор gap (арилжаа огт биелээгүй завсар) үүсгээд баавгайнууд энэхүү уналтыг үргэлжлүүлж чадахгүй ханш өсөхөд piercing pattern бий болдог.
Stop loss тавьж байгаа бол дээрх жишээнүүдтэй адил доод талын сүүдрийг хэрэглэж болно. Энэ хичээлийн зорилго нь candlestick-ийн үндсэн ойлголтуудыг заах болохоос биш зөвхөн candlestick pattern ашиглаж арилжаарай гэдэг зөвөлгөө биш шүү!
Stars | Од ⭐
Буд гариг нь нарны аймгийн хамгийн жижиг гариг бөгөөд нартай хамгийн ойр байрладаг. Нарны ойролцоо байрладаг учир ажиглахад хамгийн хэцүү гаригуудын нэг юм. Буд гариг зөвхөн нар мандахаас өмнө эсвэл нар жаргасны дараа богино хугацаанд харагддаг бөгөөд хэзээ ч Нарнаас холдож харагддаггүй.
Нар хоёрын хоорондох өнцгөөс хамаардаг. Нарны ойролцоо эргэлддэг тул энэ гариг нь хэзээ ч шөнө тэнгэрт ажиглагддаггүй. Харин өглөөний гэгээ (morning star) эсвэл оройн бүрэнхий үед (evening star) хамгийн их суналтын байрлалд байхдаа харагддаг.
Үүнтэй адил маркет уналт дуусахад эсхүл уналт эхлэхийн өмнө гардаг candlestick pattern-ийг stars гэдэг байна.
Однуудын хувьд 3 лаанаас бүрддэг pattern юм. 5 төрлийн однууд байх бөгөөд шаардлага нь дараах юм.
Уналт эсхүл өсөлтийн дараа жижиг биетэй лаа гарч ирнэ. Маш жижигхэн зураасан биетэй, маркет нээгдсэн болон хаагдсан ханш адилхан лааг Doji гэнэ.
Лааны бие өмнөх болон дараагийн лааны биетэй давхцахгүй байвал сайн. Маркет голын лааны арилжаа нээгдэхэд gap-тай нээгдсэн гэсэн үг.
3 дахь лааны бие, хамгийн эхний лааны бие рүү дүрж орж ирсэн байх ёстой.
Эхний лаа volume багатай, 3 дахь лаа нь Volume ихтэй байвал сигналыг илүү хүчтэй гэж үзнэ. Stop loss дээр жижиг биетэй голын лааны дээрх эсхүл доорх сүүдрийг ашиглана.
3 лаанаас бүрддэг pattern учраас хамгийн тохиромжтой ханш даээр орж чадахгүй байх магадлалтай. Илүү тэвчээртэй үзье гэвэл correction хүлээгээд support дээр оролт хийж болно.
Голын лаа биегүй шахуу байвал Doji star гэх бөгөөд үүнийг “Abondoned baby bottom or tom” (хаягдсан нялх хүүхэд гэдэг нэртэй 😭) гэдэг юм байна.
Жишээ харвал:
Shooting star ni hanging man-тай төстэй бөгөөд ялгаа нь дээд талын сүүдэр нь урт бие нь лааныхаа доод хэсэгт байрлана. Жишээ нь:
Буузан оргил 🥟, хайруулын тавган ёроол 🥘
Дугай хэлбэртэй оргил эхсүл ёроол үүсэж эхэлсний дараа маркет арилжаа огт болоогүй зай - gap - үлдээгээд өсөлтөө үргэлжлүүлвэл ХАЙРУУЛЫН ТАВГАН ЁРООЛ, эсрэгээрээ дугуй хэлбэртэй оргил gap-тай унавал БУУЗАН ОРГИЛ үүснэ. Япончууд ХАЙРУУЛЫН ТАВГАН ЁРООЛ гарсны дараа хичнээн муу мэдээ гарсан ч хамаагүй гэж ярьдаг бөгөөд энэ нь гарч байгаа мэдээнээс илүү маркет тэрхүү мэдээнд хэрхэн хариу үйлдэл үзүүлж буй нь чухал болохыг сануулдаг.
Тренд үргэлжлэж байгааг харуулдаг pattern: Цонх
Арилжаанд gap гэж юуг хэлээд байгаа вэ?
Арилжааны завсар (gap) гэдэг нь график дээр ямар нэгэн арилжааны үйл ажиллагаа явагдаагүй үнийн түвшинг хэлдэг бөгөөд энэ нь хоёр дараалсан лааны хооронд огцом үнийн өөрчлөлт гарах үед үүсдэг. Энэ нь шинэ арилжааны хуралдааны нээлтийн үнэ өмнөх хуралдааны хаалтын үнээс мэдэгдэхүйц өндөр эсвэл бага байх үед тохиолдож, график дээр харагдахуйц “завсар” (gap) үүсгэдэг.
Gap-ийг Япончууд ЦОНХ гэдэг юм байна.
Арилжаа яваагүй завсар дээр арилжаа хийгдэх юм бол завсар хаагдах гэж буюу gap filled гэнэ. Барууны техник шинжилгээд завсар дандаа хаагддаг гэж үздэг байна.
Завсар гэж тооцохын тулд арилжаа яваагүй ханш байх ёстой бөгөөд сүүдэр байх юм бол завсар гэж үзэхгүй ээ. Зурганд B лаа доошоо урт сүүдэртэй байх бөгөөд завсрыг тухайн арилжааны өдөр хаасныг хараарай.
Завсар үүссэн ханшийг support эсхүл resistance болгож ашиглаж болох бөгөөд эдгээр нь мөн тренд үргэлжлэж буйг харуулж болно. Жишээнээс харвал илүү ойлгомжтой байх. Доорх жишээ дээр өмнө үүссэн завсрын доод хэсэг нь support болсон байна.
Resistance болсон жишээ:
Шидэт Дожи (doji)
Дожи нь маркет нээгдсэн газраа хаагдахад бий болдог биегүй эсхүл маш жижиг биетэй лааг хэлнэ.
Дожигийн төрлүүд:
Дожи нь эргэлтийн цэг ирсан байж болохыг анхааруулдаг лаа юм. Дожи дээр арилжаа хийх гэж байгаа бол бусад индикаторууд, support, resistance-тэй хамт хэрэглэвэл дээр үзсэн pattern-үүдтэй адил илүү зохимжтой.
Дожи том биетэй лаануудын дараа гарч ирэх нь баахан жижиг биетэй лаануудын дараа гарч ирэхээс илүү анхааруулга байх талтай. Дожиг уналт дууссаныг таамаглахаасаа илүү өсөлт дууссаныг таамаглахдаа сайн гэж үздэг. Нээгдсэн ханш дээрээ маркет хаагдах нь маркет чиглэл нь тодорхойгүй эргэлзэж эхэлснийг харуулдаг. Дожиг уналт дууссан сигнал болгож хэрэглэх гэж байгаа бол дараагийн өдрийн лааг volume-тай нь ажиглаад баталгаа авах нь эрсдэл бууруулдаг. Дожи дээрх энэхүү ажиглалт нь сургалтад ашигласан номны зохиолчийн хувийн туршлага дээр үндэслэсэн бөгөөд хүн бүрийн арилждаг маркет ондоо учраас өөр байхыг үгүйсгэхгүй ээ.
Жишээ нь:
Дожиг дангаараа эргэлтийн цэгийг таамаглаж чаддаг эсэх дээр судалгаа хийгээд статистикийн үр дүн нь хангалттай таамаглаж чадахгүй гэдэг дүгнэлт гаргасан судалгаанууд байдаг юм байна.
Convergence:
Candlestick pattern-ийг ашиглахдаа амжилттай арилжих магадлалаа өсгөхийн тулд бусад индикаторууд болох Volume, RSI, Moving Averages, Bollinger Bands, MACD, Stochastic Oscillator, Support and Resistance lines, Fibonacci Retracement-тэй хамт хэрэглэж болно. Нэмээд Макро, Геополитик зэрэг факторуудыг бас бодолцвол сайн.
Статистик:
Энэ хичээлээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг бүх candlestick pattern-ийг үзлээ. Тэгвэл өнгөрсөн датад судалгаа хийвэл үнэхээр candlestick pattern ашигтай арилжаа хийхэд тусалдаг уу гэдэг асуулт их сонин. Candlestick дангаараа тэгвэл таамаглах чадвар хэр байдаг вэ?
Хэд хэдэн судалгаанууд байдаг юм байна. Гол авах дүгнэлт нь дангаар нь хэрэглэвэл үр дүнгүй гэсэн дүгнэлтүүд гарсан байдаг юм байна.
Тэгэхээр дээр дурдсан бусад индикатор эсхүл макро мэдээ, компанийн суурь мэдээлэлтэй уялдуулж хэрэглэвэл зүйтэй гэдэг дүгнэлтийг улам баталгаажуулж байна.
Bayrlalaa aga 😎