Техник шинжилгээ мастер анги: Хичээл 5 - Chart Patterns
Өмнөх хичээлээр candlestick pattern үзсэн бол энэ удаа арилжаачдын дунд түгээмэл хэрэглэгддэг chart pattern-үүдийг үзье.
Pattern боломжит хөдөлгөөнийг сануулж байгаа болохоос баталгаатай сигнал биш юм. Тренд үргэлжилж буйг харуулдаг pattern-ийг continuation, тренд эргэж байгааг reversal гэнэ. Том цаг дээр бий болсон pattern нь breakout хийхдээ илүү том хөдөлдөг гэсэн онол байдаг. Breakout гэдэг нь pattern-аасаа задраад ханш сонгосон чиглэл рүүгээ хөдөлгөөн хийхийг хэлнэ.
Pattern гэдэг нь чартны бий болгож байгаа дүрс, хэлбэрийг хэлээд байгаа юм шүү.
Түгээмэл chart pattern-үүд:
Дээрх зурагт байхгүй нэмэх нь rectangle (дөрвөлжин) pattern:
Head and Shoulders, Cup and Handle, flag нтр бол хараад л ойлгомжтой бол хоорондын ялгаа нь жаахан ойлгомжгүй pattern-ууд миний хувьд pennant, wedge, triangle байсан юм. Ялгааг нь энд тайлбарлая:
За олон pattern байгаа юм байна гол нь амжилттай байх магадлал нь юу юм бэ гэдэг хамгийн сонин.
Амжилттай байх магадлалд Bulkowski-ийн судалгааг ашиглалаа.
Хэн судалгаа хийсэн, ямар төрлийн ассет дээр хийсэн бэ гэдгээс хамаараад тоонууд нь ондоо юм. Дараах хүснэгтийг харвал хамгийн өндөр магадлалтай нь тэгш өнцөгт, толгой ба мөр, өгсөх гурвалжин байсныг харж болно.
Ерөнхий pattern үүсэж байхдаа volume уналттай, задарч байхдаа volume өсөлттэй байвал амжилттай байх магадлал өсдөг байна.
Pattern болгоныг дэлгэрэнгүй ярилцаж болох ч энэ хичээлийг ойлгомжтой, богино байлгая гэж бодлоо. Хичээл дээр санаа оноо байвал коммент бичээрэй.