Volume Profile гэж юу вэ?
Volume гэж юу вэ гэдгээс эхлье. Чарт ханшийн мэдээллийг харуулдаг бол Volume хэдэн нэгж хувьцаа, хэр хэмжээний зоос тухайн хугацаанд арилжаалагдсан болохыг харуулдаг.
Дараах чартыг харвал Volume дандаа чартны доор дүрслэгддэг болохыг харж болно.
Харин Volume Profile нь босоо баганан хүснэгтийн оронд хөндлөн хэвтээ баганууд хэрэглэх бөгөөд тухайн ханш дээр хэр их хэмжээний арилжаа явуулсныг харуулдгаараа ялгаатай.
🧠 Энэ нь цаг хугацаа биш, үнээр хэмжигдсэн volume-г харуулдаг.
🔍 Гол Нэр Томъёо
🧠 POC нь хамгийн хүчтэй HVN гэж ойлгож болно. Гэхдээ нэг session-д олон HVN байж болно.
Дээрх жишээ чарт дээрээ POC, HVN, LVN-ийг харвал:
VRVP индикатор нь дэлгэцэнд харагдаж байгаа чарт дээр тулгуурладаг учраас POC нь хамгийн их арилжаа явсан доод талын бүс дээр зурагдсаныг ажиглаж болно.
Volume цугларсан байгаа хэсгийг volume area, volume node, cluster гэгчлэн нэрлэж болно. Хэдүүлээ энгийнээр volume area (арилжааны бүс) гээд явъя. Fixed Range volume Profile tool ашиглан дээр байгаа бүсийн POC буюу хамгийн их арилжаа явсан ханшийг харъя.
$96,883 дээр хамгийн их арилжааны явсныг харах боломжтой бөгөөд энэ дараагийн resistance юм. Дээрх арилжааны бүсийн HVN (high volume node) нь $102,000 дээр байгаа учраас Биткойн уналт барих гээд хүлээж байгаа trader эндээс оролт хийж болох юм.
Risk Reward 2.5-тай ийм арилжаа жишээ нь боловсруулж болно. Энэ цэвэр volume area харж байгаад stop loss, take profit-оо сонгож байгаа хувилбар бөгөөд нэмэлт индикатрор, тренд line, мэдээ, макро зэргийг ажиглаад шийдвэрээ гаргаж болно.
Day trade хийж байгаа бол эсхүл зүгээр өдөр, өдрөөр нь задалж чартаа хармаар байвал ⚙️ Session HD Profile нэртэй индикатор хэрэглэж болно.
Алтны ETF болох GLD дээр харвал:
TradingView дээрх Volume Profile-ийн Төрлүүд
🧭 Session Profile – Өдөр бүрийн session-г харуулна ⏰
🧪 Fixed Range Profile – Range-г гараар сонгоно 🖱
🌍 Visible Range Profile – Чартад харагдаж буй candles дээр тулгуурлана 👀
📐 Auto Anchored Profile – Автоматаар pivot буюу swing point дээрээс эхэлнэ
⚙️ Session HD Profile – High resolution хувилбар. Intraday trader-д тохиромжтой
📆 Periodic Volume Profile – Тогтсон хугацааны (өдөр, долоо хоног, сар гэх мэт) volume profile-ийг автоматаар үүсгэнэ. Энэ нь тухайн хугацааны туршид үнийн түвшинд хэр их арилжаа явагдсан болохыг харуулдаг.
📈 Гол Арилжааны Стратегиуд
🔁 HVN Retracements
High Volume Node (HVN) нь Volume Profile дээрх хамгийн их арилжаа хийгдсэн үнийн түвшин бөгөөд тухайн түвшинд худалдан авагч, худалдагчид идэвхтэй оролцсон байдаг. Эдгээр түвшин нь зах зээлийн "тэнцвэрийн бүс" гэж үзэгддэг бөгөөд үнэ эдгээр түвшинд ойртож ирэхэд дэмжлэг эсвэл эсэргүүцэл болж үйлчилдэг.
Энэхүү стратеги нь HVN дээр ханш эргэх үгүйг шалгах стратеги юм. Стратегийн алхмууд:
Трендийг тодорхойлох: Зах зээл өсөх эсвэл буурах чиглэлтэй байгаа эсэхийг тодорхойлно.
HVN түвшинг тодорхойлох: Volume Profile ашиглан хамгийн их арилжаа хийгдсэн үнийн түвшинг (HVN) тодорхойлно.
Үнийн эргэн ирэлтийг хүлээх: Үнэ HVN түвшин рүү эргэн ирэхийг хүлээж, тухайн түвшинд зах зээлийн оролцогчдын хандлагыг ажиглана.
Арилжааны тохиргоо хийх: Үнэ HVN түвшинд дэмжлэг эсвэл эсэргүүцэл үзүүлж байгааг баталгаажуулсны дараа арилжаанд оролцоно.
Stop-loss: HVN-г бага зэрэг давсан хэсэгт
Target: Дараагийн HVN эсвэл Value Area-ийн хязгаар
💥LVN Breakouts
Low Volume Node (LVN) breakout стратеги нь Volume Profile-ийн анализ дээр үндэслэн зах зээлийн сул арилжаа хийгдсэн үнийн түвшингүүдийг тодорхойлж, эдгээр түвшингүүдийг хурдан нэвтрэх боломжтой breakout цэгүүд болгон ашиглахад чиглэдэг. Энэхүү стратеги нь ялангуяа богино хугацааны арилжаачид, scalper-үүдэд тохиромжтой бөгөөд зах зээлийн хурдан хөдөлгөөнөөс ашиг олох боломжийг олгодог.
LVN Breakout стратегийн үндсэн зарчим
LVN түвшинг тодорхойлох: Volume Profile ашиглан арилжааны идэвх сул, LVN бүсүүдийг илрүүлнэ.
Breakout боломжийг хүлээх: Үнэ LVN түвшинд ойртож ирэх үед, зах зээлд эсэргүүцэл эсвэл дэмжлэг бага тул үнэ хурдан хөдөлгөөн хийх хандлагатай байдаг.
Арилжаанд орох: Үнэ LVN түвшинг нэвтэрч, хурдан хөдөлгөөн эхлэх үед арилжаанд орж, богино хугацаанд ашиг олох боломжийг эрэлхийлнэ.
Орох цэг: Breakout candle буюу LVN-ийн дараах retest
Stop-loss: Нөгөө талын LVN-ээс цааш
Target: Дараагийн HVN
Биткойн дээр жишээ харвал:
Low volume area нь арилжаа бага явсан бүс учраас энэ бүсэд ханш нэг чиглэл рүүгээ маш хүчтэй хөдөлдгийг харж болно. Өндөр магадлалтай арилжаа нь breakout хийж унасны дараа Volume area-г дахиж шалгахыг хүлээгээд POC ($96889) дээр stop loss тавиад short хийж болох байсныг харж болно.
3.15-ийн Risk reward-тай арилжаа. Stop loss-оо POC-ийн жаахан дээр гаргаад, ашиг авах ханшаа доод талын High Volume Area-ийн дээд хэсэгт тохирууллаа.
Stop Loss зөөх
Stop loss-oo Volume area дээрээ үндэслээд зөөгөөд байж болно. Ингэснээр хүчтэй тренд барьж авбал ашигтай арилжаагаа эрт хаахын оронд илүү өндөр ашиг хийх потенциалтай
📏 80%-ийн дүрэм
Үнэ өмнөх өдрийн Value Area (VA) рүү орж, 2 дараалсан 30 минутын candle дотор байвал, VA-ийн нөгөө тал хүртэл хүрэх 80% магадлалтай.
Дээрх жишээ дээр маркет VA-ийн дээр нээгдээд VA-рүү орж ирээд 2 удаа 30 минут буюу 1 цаг болсон учраас VA-ийн доод ханшийг дахин шалгах магадлал 80% гэсэн ойлголт юм. Энэ нь day trade хийдэг хүмүүсийн хэрэглэдэг ойлголт бөгөөд нөгөө талаараа VA дотор хангалттай цаг өнгөрүүлбэл энэ нь нөгөө туйлыг нь шалгах магадлал өсгөдөг confirmation гэж ойлгоорой.
🎯Value Area Стратеги
VAH, VAL-уудыг POC-тай адил арилжаа орох цэг эсхүл stop loss ханшууд болгон ашиглаж болно.
1. Тренд сөрөх
VAL дээр buy 📉, VAH дээр sell 📈
Solana дээр VAL ашиглаж болох жишээг харвал:
2. Trend Continuation
VAH-г дээш нэвтлэн тогтвол 🚀 bullish
VAL-г доош нэвтлэн тогтвол 📉 bearish
VAL-ийн доор ханш орсноор breakout хийж байгаа жишээ:
Маркет трендийг Volume Profile хэрэглэн таних
Volume Profile тохиргоо дээрээ Developing POC-г идэвхжүүлээд POC хэрхэн өөрчлөгдөж байгааг харах боломжтой. Ингэснээр маркет тренд ямар байгааг харах боломжтой.
Тасарсан улаан зураас хэрхэн өөрчлөгдөж байгааг чартнаас ажиглаарай
$SOL дээрх чарт дээр бас VAH-аасаа breakout хийж байгаа бөгөөд эндээ тогтож чадвал $180, $200 хүртэл өсөх боломжтойг Volume profile дээр үндэслээд хялбар харах боломжтой.
🛡 Risk Management
🧲 POC & HVN ашиглан Stop байрлуулах
Эдгээр бүсүүд бол volume-ийн татах цэгүүд
Stop-г тэдгээрийн гадна байрлуулбал илүү хамгаалалттай
📏 R Multiple ашиглах (risk reward буюу эрсдэлд оруулж байгаа мөнгө, олж болох ашиг 2-ын хоорондын харьцаа)
Доод тал нь 2.5–3.0R байх ёстой
Жишээ: 10 нэгжийн эрсдэлтэй 30 нэгжийн ашиг = 3R
1.3R зэрэг тохиргоог алгасах нь зүйтэй ❌
🏁 Дүгнэлт
Volume Profile бол 📊 зах зээлийн X-ray юм.
Дараах ойлголтуудыг эзэмшсэнээр:
🎯 POC
📊 HVN
🧊 LVN
📐 Value Area
Та илүү найдвартай арилжаа, ухаалаг stop-loss болон өндөр R/R бүхий стратегиудыг хэрэгжүүлэх боломжтой. Миний туршлагаас ярьвал маркет унавал хүчтэй богино хугацаанд унадаг тул уналт барих гэж оролдож байгаа бол техник шинжилгээ, stop loss-оо хэрэглэх нь чухал. Харин буллиш байгаа хувьцаа болон зоосоо авч байгаа бол Moving Average л хэрэглэхэд хааяа хангалттай байдаг. Олон индикатор ашиглалаа гээд илүү амжилттай байх албагүй гэдгийг санаарай.