CAPM, Beta, Alpha гэж юу вэ?
CAPM гэж ойлголт санхүүгийн онолд байдаг. Энэхүү моделийн дагуу бол Beta нь системийн эрсдэлийг хэмждэг.
Beta 1 байвал зах зээлтэй адил эрсдэлтэй гэж үзнэ.
Нэгээс их байвал зах зээлээс илүү эрсдэлтэй.
1-ээс бага байвал зах зээлээс бага эрсдэлтэй.
0 байвал огт зах зээлтэй хамааралгүй.
Жишээгээр тайлбарлавал:
Би нэгийн Beta-тай багцтай бол миний жилийн ашиг маркеттай адил байна гэсэн санаа юм.
2-ийн Beta-тай бол 2 дахин өндөр ашиг хийнэ:
Тэгвэл Beta-аа өндөр байлгаад байвал илүү ашиг хийх юм биш үү гэж бодож байж болох юм.
Гэтэл ашигтай өдрүүдэд өндөр ашигтай байгаа бол алдагдалтай өдрүүдэд АЛДАГДАЛ НЬ МӨН АДИЛ ӨНДӨР юм.
2-ийн Бета-тай багц дээрх жишээний дагуу бол 20% өгөөжтэй байх хүлээлттэй бол хөрөнгө оруулагчийн ур чадвараас болоод илүү өгөөж олсон байна гэж төсөөлье:
Энэхүү санаснаас илүү өгөөжийг Alpha гэдэг.
Эдгээр ойлголтууд дээрээ үндэслээд хөрөнгө оруулалтын процесс гэж юу болохыг ярилцъя:
Идэвхтэй болон идэвхгүй хөрөнгө оруулалтын ялгаа:
Идэвхгүй хөрөнгө оруулалтын гол философи нь:
Би маркетын өсөлт уналтыг таамаглах гэж оролдохгүй, урт хугацаандаа маркет угаасаа өсөлттэй байдаг учраас зүгээр маркет буюу Beta худалдаж аваад урт хугацаандаа хадгална
Энэхүү идэвхгүй хөрөнгө оруулалтын стратеги маш энгийн бөгөөд ашигтай хөрөнгө оруулалтын хувилбар юм.
Яагаад гэдгийг ойлгоход их амархан сүүлийн 100 гаран жилийн хөрөнгө оруулалтын зах зээлийн гүйцэтгэлийг харвал тренд бол дандаа дээшээ байсан байна:
Америк сүйрээд алга болчихгүй л бол цаашдаа бид нар ч гэсэн өсөлттэй байх юм байна гэсэн хүлээлттэй байхад буруудахгүй гэж бодож байна.
Идэвхтэй хөрөнгө оруулалтын философи:
Би өөрийнхөө ямар нэг (macro economics, technical analysis, option trading, superior knowledge гэх мэт) давуу ур чадвар дээр үндэслээд зах зээлийн дундаж өгөөжөөс илүү ашигтай байх боломжтой буюу Alpha бий болгож чадна.
Хувьцаанд альфа бий болгохын тулд SP500-ээс илүү, крипто дээр бол Биткойноос илүү гүйцэтгэлтэй байхыг хэлээд байгаа юм.
Хэлэхэд амархан боловч үнэндээ маркетыг ялах маш хэцүү. Alpha бий болгоно гэдэг зүгээр өндөр хөшүүрэгтэйгээр Beta-аа их болгох замаар илүү ашиг олох биш бага Beta буюу эрсдэл багатайгаар илүү өндөр өгөөж бий болгохыг хэлнэ.
Судалгаагаар хүмүүсийн 70-аас 80 хувь нь өөрийгөө дунджаас илүү гэж боддог. Үүнийг better-than-average-effect гэдэг. Хөрөнгө оруулалтад амжилт, бүтэлгүйтэл чинь ашиг орлогоороо хэмжигддэг учраас өөрийгөө өндрөөр үнэлэх, хэт итгэлтэй байх нь алдагдалд хүргэнэ үү гэхээс амжилт лав авч ирэхгүй ээ.
Хөшүүрэгтэй арилжаа:
Биткойн дээр 10 хувийн өсөлт барилаа гэж бодъё. $100,000 доллартой хүний хувьд бол $10,000-ын ашиг. Not too bad!
$1,000-той хүний хувьд бол $100. Юм үнэтэй болсныг ч хэлэх үү 100 доллароор авч болох юмны тоо маруухан болсон цаг үе!
1897 онд 100 доллароор бүтэн адуу авдаг байсан байна.
Өнөөдөр нэг муу 3310 хүртэл 100 доллароос үнэтэй!
Гэнэн шийдэл:
Дээрх асуудлыг шийдэх олон хүмүүсийн шийдэл нь хөшүүрэгтэй арилжих байдаг.
$1000-оо сайхан 100x-ийн хөшүүрэгтэй арилжаад 100,000-тай юм шиг л амьдаръя сайхан 😤
Үнэн гэвэл хурдан мөнгө хийх гэж оролдсоноосоо болоод бүх мөнгөө хурдан алдаад л дуусах болов уу.
Ухаалаг шийдэл:
Хамгийн ухаалаг шийдэл нь огт хөшүүрэгтэй арилжаа хийхгүй байх юм.
Альфа бий болгох гэж оролдож байгаа бол таны крипто арилжих хамгийн гол стратеги чинь spot-оор аваад хадгалах байх ёстой бөгөөд хөрөнгийнхөө тодорхой хувиар хөшүүрэгтэй арилжааг хийж болно.
Хөшүүрэгтэй арилжаанд ашиглах зарчим:
Beta-аа бууруулахын тулд Биткойн эсхүл хөөсөрсөн үнэлгээтэй alt coin дээр short орох
Альфа бий болгохын тулд чанартай төслийг судлах
Absolute болон net exposure-аа тогтмол бүртгэх
Cross margin хэрэглэх
Том арилжаанууд дээр stop loss тавих
Дээрх ойлголтуудыг видео хичээл дээр дэлгэрэнгүй үзэх болно.
Бүртгэлд ашиглах хуудас:
Монгол хэл дээрх материал:
Бас өөр нэг оюутны хийсэн presentation энд байна: