За опцион сургалт удахгүй эхлэх гэж байна. Опционыг зөвхөн option арилжах гээд байгаа хүн сураад зогсохгүй future, crypto, stock арилждаг хүмүүст хүртэл маш хэрэгтэй санхүүгийн хэрэгсэл бөгөөд төрөл бүрийн арилжааны хувилбарыг илэрхийлээд зогсохгүй зах зээл дээр дүн шинжилгээ хийх хүчирхэг арга юм. Сургалттай холбоотой мэдээллийг хүргэж байна:
Сургалтын ерөнхий мэдээлэл:
Хэзээ:
Монголд: 7 сарын 4 - 7 сарын 7 хооронд, өглөө 7-оос 9 цаг хүртэл
Чикаго: 7 сарын 3-наас 7 сарын 6 хүртэл орой 6-аас 8 хүртэл
Сургалтын агуулга:
Сургалт 4 хоног болох бөгөөд нэг удаа орохдоо 2 цаг орох болно. Сургалтад дараах сэдвүүдийг хөндөх болно:
Би судалгаандаа ямар платформ хэрэглэдэг вэ?
Дагадаг шинжээчдийнхээ жагсаалтыг өгөх болно.
Мөнхүү хиймэл оюун ухааныг судалгаа хийхдээ хэрхэн ашиглах вэ?
Яагаад опцион сурах ёстой гэж?
Ямар төрлийн платформ, брокер хэрэглэх?
Опционы талаарх үндсэн ойлголтууд
Опцион стратегиуд
Хувьцаанд хэрхэн опцион ашиглаж судалгаа хийх вэ?
Market maker-үүдийн байрлалыг хэрхэн дагах вэ?
Хэрхэн арилжааны хувилбарууд боловсруулах вэ?
Миний хувьдаа опцион арилжиж эхэлснээс хойш сурсан зүйлс, гаргасан алдаанууд
Хэрхэн судалгаандаа хиймэл оюун ухааныг хэрэглэх вэ?
Хүмүүс сонирхвол prop firm-үүдийн талаар бас ярилцана.
Эрх дагалдана гэсэн байна юун эрх билээ?
Мөлжүүртэй булангийн 3 сарын эрх өгөх болно. Энэ сургалтад суусан хүмүүс ахисан төвшний сургалтад хөнгөлөлттэй хамрагдах магадлал маш өндөр бөлгөө.
Төлбөр хэрхэн төлөх вэ?
Сургалтын төлбөр кардаар төлвөл: $800
Stable coin-оор төлвөл: $750
Төлбөр төлөхдөө сургалтад суухдаа ашиглах email-ээ хэрэглээрэй.
Төлбөр хэрэглэхдээ хэрэглэсэн email-ээрээ сургалтын substack болон мөлжүүртэй буланд та subscribe хийгээрэй.
Асуулт гарвал хэрхэн холбогдох вэ?
Substack-аар холбогдож болно:
Эсхүл twitter дээр миний бичсэн жиргээн дээр асуулт байна гэвал би direct message-ээр холбогдоно:
Түгээмэл асуулт:
Сургалт хаана болох вэ?
Онлайнаар google meet ашиглан уулзах болно.
Бичлэгийг нь нөхөж үзэх боломжтой болов уу?
Бүтэн нэг жил үзэх боломжтой. Би хичээлийг мөн текст хэлбэрээр оруулж болно.
Би ойлгохгүй бол яанаа?
Миний ажигласнаар амжилттай хөрөнгө оруулагч болоход сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг байх илүү чухал болохоос математик, гадаад хэл зэрэг зүйлсд сайн байх олбогүй. Опцион ч гэсэн ялгаагүй. Нүх сүв болгоныг ойлгож байж л мундаг байна гэсэн үг биш. Гол нь өөрт тань тохиромжтой, тогтмол хийх боломжтой судалгааны арга барилтай болох чухал юм билээ.
Сургалтын материал хаана тавигдах вэ?
Энд таны уншиж байгаа газар орох болно.
Төлбөр буцаалт боломжтой юу?
Хичээл эхлэхээс өмнө бодлоо өөрчлөвөл асуудал байхгүй ээ.
Монголд байдаг хүн опцион арилжах боломжтой юу?
Interactive broker ашиглаад болох юм билээ. Ганц опцион гэлтгүй future гэрээ ашиглан арилжах гэж байгаа хүмүүст хүртэл хэрэгтэй мэдээлэл байх болно. Хувьцаа мөн арилжах гэж байгаа бол хаана оролт хийх, хаана гаралт хийх вэ гэдэг дээр бас опцион датаг ашиглаж болдог байгаа.
Бүр цаашлаад хамгийн том зах зээл болох Америкын хувьцааны зах зээлийг дагаснаар крипто, түүхий эд арилжиж байгаа хүмүүст хүртэл хэзээ эрсдлээ бууруулах вэ хэзээ зах зээл дээр мөнгөн урсгал орж ирж байна вэ гэгчлэн мэдээллийг авах боломжтой байдаг байгаа.
Wow amjilt!
hey sain uu! tulburuu xuwaaj tulj boloh bolw uu?