Call болон Put option бол хамгийн үндсэн хоёр төрлийн option юм. Бүх төрлийн option арилжааны стратегиуд энэ 2 төрлийн опционоос л бүрдсэн байгаа.
Option нь хоёр төрөл байдаг.
Call option
Put option
Энэхүү 2 ойлголтыг дараах жишээгээр дамжуулан танилцуулья:
Solana SAGA нэртэй крипто ухаалаг гар утас гаргаад удаж байгаа билээ. Анхны хувилбарыг авахын тулд хүмүүс 100 долларын урьчилгаа төлөөд утас бэлэн болохоор 1000 доллароор утсаа авах эрхийг авсан байдаг юм.
Энэ нь нэг төрлийн call option юм. Call option нь ямар нэг ассетыг урьдчилан тохирсон ханшаар худалдаж авах эрхийг хэлдэг. Гар утас захиалахдаа төлсөн урьдчилгаа төлбөр болох 100 доллар нь опцион гэрээ худалдаж авч байгаатай адил бөгөөд үүнийг Опцион дээр “PREMIUM” гэж нэрлэнэ.
100 доллар төлсөн ч гэсэн гар утас бэлэн болохоор та худалдаж авахгүй байж болно. Тийм учраас опцион нь худалдаж авах эрх болохоос худалдаж авах үүрэг биш юм.
Гар утсаа худалдаж авахаар шийдвэл төлөх ёстой хэмжээ нь 1000 доллар үүнийг опцион дээр “STRIKE PRICE” гэдэг.
6 сар өнгөрсний дараа гар утсаа худалдаж авахгүй бол худалдаж авах эрх тань хүчингүй болдог бол энэхүү 6 сарыг бид нар опционы ертөнцөд “EXPIRATION DATE” гэдэг.
Бид нар мэдээж хонжоо горилж захиалсан байж таараа. Тэгээгүй бол Опцион хичээлд юу гэж суух вэ дээ.
1000 долларын гар утсыг, 100 доллароор урьдчилж захиалсан учраас ашиг ч үгүй, алдагдал ч үгүй арилжаа хийе гэвэл өөр хүнд бид нар гар утсаа $1100-оор зарах шаардлагатай. Энэхүү ашиг ч хийдэггүй, алдагдал ч хийдэггүй ханшийг бид нар хөрөнгө оруулалтын ертөнцөд “BREAKEVEN PRICE” гэдэг.
Хэрвээ гар утас зах зээл дээр гармагцаа Ebay дээр дараах үнээр зарагдаж байвал та хэдэн хувийн ашигтай байх вэ?
1200 долларын ашиг хийх бөгөөд урьдчилгаанд 100 доллар төлснөө бодвол энэ нь 12х-ийн ашигтай арилжаа юм.
Гэтэл ebay дээр ханш өсөхөөс өмнө Saga гар утасны үнэ унасан байдаг. Хэрвээ энэхүү уналтыг та таамаглаад үүнээс ашиг олохыг хүссэн бол 100 долларын урьдчилгаагаа төлөөд гар утас бэлэн болохоор өөр хүнд 1000 доллароор зарах хэлэлцээр хийх юм бол энэ хэлэлцээр нь “PUT OPTION” юм.
Сага гар утас хямдрал зарламагч 600 доллароор аваад 1000 доллароор зарснаар та 100 долларын урьдчилгаагаа 400 болгосноор 4х ашигтай арилжаа хийх боломжтой байсан байна.
Урьдчилгаа $100 төлсөн, үнэ өснө гэж бодож авсан хүний хувьд хамгийн ихдээ 100 доллар алдана. Яагаад гэвэл үнэ унахыг хараад зүгээр утас 1000 доллароор авахгүй байхад л болох юм.
Дүгнэлт хийвэл:
Өснө гэж бодож байвал call option авна.
Унана гэж бодож байвал put option авна.
Оption зарж байгаа бол:
Өснө гэж бодож байвал put option зарна.
Унана гэж бодож байвал call option зарна.
Option худалдаж авч болж байгаа бол зарж бас болдог. Гэхдээ зарахад тавигдах шаардлага нь худалдаж авахаас илүү өндөр аж.
Яагаад option зарахад худалдаж авахаасаа илүү шаардлага өндөртэй байдгийг дараах 3 чартнаас харж ойлгоё:
Хөндлөн өргөрөг нь ассет ханш, босоо нь ашиг алдагдал. Зүгээр хувьцаа эсхүл зоос $39-оор худалдаж авсан график ингэж харагдана:
$1.5-ийн PREMIUM-тэй, $40-ийн strike price-тай call option авсан байсан бол:
Хувьцаа хэдэн ч доллар болж унаж байсан алдагдал хамгийн ихдээ 1.5 байх юм. Харин хувьцаа өсөх юм бол call option хийж болох ашиг нь ХЯЗГААРГҮЙ юм.
Нөгөө талд нь хэрвээ call option зарвал ашиг, алдагдлын график ийм болно:
Дээрх call option-г зарвал хамгийн ихдээ $1.5 ашиг хийх бөгөөд учирч болох алдагдал нь ХЯЗГААРГҮЙ 🫣юм.
Тэгвэл retail investor (бид нар шиг хувь хүмүүс) CALL, PUT option-уудыг хэрхэн зардаг вэ?
Call option зарахад учирч болох алдагдлын дээд хязгаар гэж байхгүй:
харин PUT option зарахад учирч болох алдагдлын тааз нь:
K = strike price
P = premium
Option худалдаж авч байхад алдаж болох хамгийн их мөнгө нь “PREMIUM” юм. Утасны жишээгээр бол барьцаа хөрөнгө Опцион дээр бол опцион авсан төлбөр юм.
Option зарах үед арилжааны нөгөө талд байгаа учраас бид нарын хийж болох хамгийн дээд ашиг нь PREMIUM бөгөөд алдаж болох мөнгө нь үүнээс өндөр юм.
Брокер бид нарын өмнөөс энэхүү учирч болох алдагдлыг хүлээхгүй учраас бид нар нэмэлт барьцаа хөрөнгө тавих шаардлагатай болдог.
Гэрийн даалгаварт ямар барьцаа тавьж болохыг судлах даалгавар өгч байна. Энэ сэдвээр option стратеги хичээлээр дахиж ярих болно.
Бусад материал:
Option introduction presentation: