Term structure гэж юу вэ? Хэрхэн эрсдэл багатай өгөөж өндөртэй арилжааны хувилбар боловсруулах вэ?
Хичээл 8
Энэ хичээлээр term strucure дээр хэрхэн анализ хийх үүн дээрээ үндэслээд арилжааны хувилбар хэрхэн боловсруулж болох талаар үзнэ. Жишээнд Амазоны хувьцааг хэлэлцэх болно.
Би энэ драфтыг 7 сарын 24-нд бичээд сууж байна. Долоо хоногийн дараа Амазоны тайлан гарна.
Амазонд миний хувьд буллиш байгаа. Би амазон prime, wholefoods тогтмол хэрэглэдэг. Миний охидууд Alexa тогтмол хэрэглэж дуу сонсдог. Эхнэр бид хоёрын дуртай boys series Амазон видео дээр гардаг.
Би хөгжүүлэгч болох гээд сургуульд сурч байхдаа AWS хэрэглэдэг байсан.
Амазон бас Rivian-ийн 16 хувийг эзэмшдэг.
Anthropic тэргүүлэгч хиймэл оюун ухааны компаниудын нэгт том хөрөнгө оруулагч:
Амазон өөрсдийн хиймэл оюун ухааны хагас дамжуулагчийн дизайныг гаргаж байгаа:
Fundamental талаасаа Amazon маш хүчтэй компань:
Valuation score ганцаараа F байгаа биз. PEG харьцааг харвал нөхцөл байдал ондоо гэдгийг ойлгоно:
Ганц би гэлтгүй Amazon дээр буллиш шинжээчид бас байна:
Буллиш байдаг юм байж яаж арилжах вэ гэдэг өөрөө том асуудал!
За юу ч гэсэн ёс ёмбогор, төм төмбөгөр хойно Чартаа харья даа айн!
Жаахан юм хум нэмээд харвал:
Хэрэглэсэн indicator-ууд: Simple Moving average, Macd, Volume, Volume profile, Gaps
Техник шинжилгээ хийгээд миний хийсэн ажиглалт:
175 дээр эрсдэл багатай гоё оролт
188 эхний таргет, цаашлаад 200 хүрэх боломжтой
Хамгийн эрдсэл багатай арилжих хувилбар нь:
Ханш унахыг хүлээж байгаа хувьцаа хэлбэрээр нь spot худалдан авалт хийх
Эрсдэл өндөртэй хувилбар:
Call option худалдаж авах
Strike price-аа 190 гэж сонголоо гэж бодьё. Өөр хугацаатай option хэлэлцээрүүдийг харья:
Дээрх сонголтуудаас хүлээгдэж буй савалгаа, theta хоёрт нь анхаарал хандуулна уу.
Анхаарал хандуулах зүйл нь хамгийн богино хугацаатай опцион нь хамгийн хямд боловч цаг хугацааны үнэ, хүлээгдэж буй савалгаа талаасаа хамгийн үнэтэй нь юм.
Хүлээгдэж савалгаа өндөр бол theta өндөр байна. Theta decay гэдэг нь нэг өдөр өнгөрөхөд л опционы алдаж байгаа үнийн дүн юм. Опцион нь хугацаа заадаг хэлэлцээр учраас үнэ нь цаг хугацаанд элэгдэж үгүй болдогийг бид нар Greeks хичээл дээр үзсэн билээ.
Опцион хэлэлцээр болгон ижил strike price-тай ч гэсэн өөр өдөр сонговол, хүлээгдэж буй савалгаа нь өндөр байгааг харж болно. Олон хувьцааны гэрээ болгоныг нэг бүрчлэн шалгаад суугаад байвал их хугацаа орно. Үүнийг шалгахад хялбар болгох үүднээс график болговол voila “term structure” зурчихлаа гэсэн үг.
Term strucure нь хөндлөн зураас дээр цаг хугацааг харуулж байгаа бол босоо тэнхлэг нь хүлээгдэж буй савалгаа - implied volatility юм. Spotgamma background дээр сүүлийн 60 хоног хүлээгдэж буй савалгаа ямар байсныг харуулж байгаа юм. Term structure-аас хийх ажиглалт нь хүлээгдэж буй савалгаа бүх цаг дээр өндөр байгаад зогсохгүй, богино хугацаатай опцион хэлэлцээрийн хүлээгдэж буй огцом өндөр болсныг харж болно. Энэ нь дээр дурдсанчлан тайлан удахгүй гарах гэж байгаатай холбоотой юм. Үүнийг event vol гэдэг.
Нэг опцион гэрээ нь дотроо 100 ширхэгтэй багц байдаг учраас 8 сарын 2-ны хэлэлцээрийн ханш $385. 1 сараар илүү урт 8 сарын 30-ны хэлэлцээр нь $640 долларын ханштай байна.
Энэ тохиолдолд $385-ийг хүн сонгох гээд байдаг. Гэтэл 7 хоногийн дотор өсөхгүй бол энэ ямар ч үнэ цэнэгүй болоод дуусна. 8 сарын 30-нд дуусах $660 үнэтэй хэлэлцээр авбал илүү үнэтэй боловч илүү хугацаатай учраас ашигтай байх магадлал илүү юм. Дээрээс нь theta decay богино хугацаатай опционд хамгийн өндөр байгааг харж болно.
Яагаад $190-ийн strike сонгосон бэ гэвэл Amazon дээр цугларсан гаммаг харж байгаад сонгосон болно.
Can we do better?
Бид нарт урт хугацаатай хямд опцион хэрэгтэй байгаад байдаг. Гэтэл богино хугацаатай опцион илүү хямд юм шиг хэрнээ цаг хугацааны үнэлгээ талаасаа дэндүү үнэтэй болохыг ойлголоо.
Энэ нөхцөл байдлыг бид нар өөрсдөдөө ашигтай болгон хувиргаж болох бөгөөд богино хугацаатай опционыг зараад урт хугацааг худалдаж авах юм. Энэхүү стратегийг “CALENDAR SPREAD” гэдэг.
Жишээг харвал:
Amazon earnings 8 сарын 1-нд байгаа:
Apple:
Аpple дээр мөн адил тайлан дөхсөн учраас ижил стратеги хэрэглэж болно.