Техник шинжилгээ мастер анги: Хичээл 6 - Elliott Wave
1930-аад онд Ральф Нелсон Эллиот нэртэй нягтлан бодогч хөрөнгийн зах зээлийн 75 жилийн түүхийг судлаад ханш замбараагүй хөдөлгөөнтэй юм шиг боловч үнэндээ бол дахин давтагддаг давалгаануудаас бүрддэг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд 1938 онд “Долгионы зарчим” номдоо нийтэлсэн. Энэхүү онолоо ашиглан 1935 оны хөрөнгийн зах зээлийн ёроолыг таамагласнаар хүмүүсийн анхааралд илүү өртсөн ба ийнхүү таамаглаж чадсан болохоор нь Collins 38 онд гаргасан ном дээр нь хамтарч ажиллахыг зөвшөөрч байжээ. Харин 1970-аад онд Роберт Пректер энэ онолыг ном болон Elliott Wave International-аар дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлж, цар хүрээг нь өргөжүүлсэн түүхтэй.
Энэхүү давалгаа нь урт, богино бүх цаг дээр бүрдэх бөгөөд өсөлт уналтын төвшинг таамаглахдаа алтан харьцаа буюу Fibonacci ашиглахыг санал болгодог аж. Давалгаа нь хүний сэтгэл зүйг зурагласан хэлбэр гэж хэлж болно.
Өсөлтийн 5 давалгааг impulsive wave эсвэл motive wave, уналтын 3 давалгааг corrective wave гэнэ.
Motive wave-ийн 1, 3, 5 дахь давалгаанууд нь өсөлтийн давалгаа бөгөөд 2 болон 4 нь уналтын давалгаа юм. Зүгээр тааралдсан 5 зураасаа шууд өсөлтийн давалгаа байна гэхгүйн тулд өсөлтийн давалгааг танихдаа дараах 3 дүрмийг хэрэглэнэ.
Давалгаа 2-ийн уналт нь давалгаа нэгийн өсөлтөөс их байж болохгүй
Дээрхтэй адил давалгаа 4-ийн уналт давалгаа 3-ын өсөлтөөс их байж болохгүй
Давалгаа 3 нь давалгаа 1-ийн оргилоос цааш явах бөгөөд хэзээ ч хамгийн богино давалгаа байдаггүй
Техник шинжилгээ дээр ABC уналт correction гэж сонссон байх. Тэгвэл уналтын 3 давалгааг A B C гэнэ.
Булл маркет өсөлтийн 5 давалгаа, тэгээд уналтын 3 давалгаатай бол bear market эсрэгээрээ уналтын 5, өсөлтийн 3-тай байна.
Fractal nature буюу Фрактал шинж чанар
Эллиот давалгаа нь бүх цаг дээр ажиглагддаг гэж үздэг бөгөөд том цаг дээрх давалгаа нь дотроо жижиг давалгаануудаас бүрдэнэ. Нэг ёсондоо өсөлтийн 5 давалгааны өсөлттэй 1, 3, 5 дахь давалгаанууд нь өөрсдөө өсөлтийн 5 давалгаанаас бүрдэх бол уналттай 2, 4 дахь давалгаанууд нь өөрдсөө ABC correction-оос бүрдэнэ.
Өсөлтийн давалгааг ерөнхийд нь Motive Wave гэх бөгөөд impulse wave, diagonal гэж 2 төрөлд хуваадаг байна.
Diagonal нь сүүлийн 5 дахь давалгаа дээрээ wedge үүсгэнэ.
Илүү түгээмэл хэрэглэгддэг нь impulse wave бөгөөд дээр дурдсан дүрэм дээр нэмээд ДАВАЛГАА 4 ДАВАЛГАА 1-тэй огт ДАВХЦАХГҮЙ байх ёстой.
Энэ хүрээд хэдүүлээ ажиглалт хийе.
Өсөлт, уналтын давалгааны хэлбэр дээр олон төрөл байдаг болж таарж байна
Тэгэхээр хүн бүр хэзээ ч адилхан байдлаар давалгаануудыг чарт дээр зурахгүй. Хөндлөн support, resistance эсхүл head & shoulders зэрэг pattern-ийг бусад хөрөнгө оруулагчид харж байгаа учраас хамтдаа нэг төрлийн арилжаа хийгээд ХАМТДАА ХАНШ ХӨДӨЛГӨХ боломжтой бол Elliot Wave дээр тийм биш
Уналт дандаа нэг удаа ABC гээд л дуусчихдаггүй
Давалгааг хүн бүр ондоо зурах учраас давалгааг дангаар нь хэрэглээд системтэй stop loss, take profit төвшингөө сонгоход бэрх
Wave Extension - сунасан давалгаа
Аль нэг давалгаа нь бусдаасаа их урт дотроо дахиад савалгаа ихтэй давалгаануудтай байвал бий болно.
Хүчгүй 5 дахь долгион
Дээрх жишээнүүд хүчтэй өсөхгүй хальт өсөөд уначихдаг сүүлийн давалгаатай байхыг Truncated Fifth - хүчгүй 5 дахь долгион гэнэ.
Уналтын давалгаа нь дотроо бас хэд хэдэн төрөл байдаг юм байна. Өмнө үзсэн хичээлүүдтэй тэрэн дундаа Хичээл 5-тай давхцахаар ойлголтууд байгаа тул зүгээр зурган жишээнүүдийг нь оруулъя:
Elliot wave-ийг зурахдаа мөн өсөлт, уналтыг таамаглахдаа Fibonacci тоо түлхүү ашигладаг. Тэгвэл Fibonacci-ийн талаар далимд нь энд ярилцъя:
Фибоначчийн дараалал гэдэг нь өмнөх хоёр тооныхоо нийлбэртэй тэнцээд явдаг дарааллыг хэлээд байгаа юм.
17-р зуунд Йоханнес Кеплер Фибоначчийн дараалалд байгаа тоонуудыг өмнөх тоонд нь хуваавал АЛТАН ХАРЬЦАА гэгддэг 1.618 тооруу хариулт нь тэмүүлж байгааг олсон байна.
Энэ нь Фибоначчийн дарааллын эхний тоо бөгөөд 1-ийг алтан харьцаанд хуваабал 0.618 гарна. Энийгээ 1-ээс хасвал 0.382 гарна. 0.618-ийг 0.382-оороо үржүүлвэл 0.236 гарна. 1.618-ийнхаа квадратыг авбал 2.618, кубыг нь авбал 4.236 гарна. Эдгээр Фибоначчинууд дээр арилжаачид 0.5-ыг нэмж хэрэглэдэг уламжлалтай.
Бүрэн жагсаалтыг хүснэгт болгоод харвал:
Фибоначчиг ашиглан уналт хаа хүртэл үргэлжлэх вэ, өсөлт хаа хүртэл явах вэ гэдгийг таамаглах гэж оролддог байна.
Өсөлт таамаглахдаа:
Үргэлжлүүлэн судлая гэвэл дараах сайт дээр үнэгүй ном болон хичээлүүд байдаг юм байна.